Өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотыг зорилоо
Идэрчүүдийн лигийн тэмцээнд өөрийн насандаа эхний 4 байр эзэлсэн баг болох “ДМЮ”, “Монголын тэмүүлэл”, “Хараацай”, “Дэрэн” клубийн 15 хүртэлх насны багийн тамирчид өнөөдөр Хөх хотыг зорих болно.
Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо үзэсгэлэн яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох юм. Энэ үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа юм. Тэмцээнд Монгол Улсын дөрөв, БНХАУ-ын дөрөв, нийт найман баг хүч үзэх боллоо.
Б.Сансар
olloo.mn