Монгол, Хятадын цэргүүд хамтарсан бэлтгэл хийжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох "Анчин бүргэд-2015" манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болсон бөгөөд хаалтын ажиллагаанд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь нарын албаныхан оролцсон байна.

Энэ удаагийн хээрийн сургууль терроризмтэй тэмцэх чиглэлээр дагнаснаараа онцлог юм. БНХАУ-ын АЧА-тай тусгай ажиллагааны чиглэлээр анх удаа хамтран зохион байгуулж байгаа хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн 38 дугаар цэргийн тойргийн тусгай ажиллагааны 100 гаруй цэргийн алба хаагчид оролцжээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button