Хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360,7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо, 78,5 мянган гa-д тосны ургамал, 10.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган гa-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

 

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28,7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлсэн.

 

Тэгвэл энэ сарын 20-ны байдлаар үр тарианы хураалт 80.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 99 хувьтай явж байна.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button