Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавын хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Түүнийг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button