Г.Нямдаржаа: "Богда холдинг" компани оршин суугчдын эрх ашгийг хохироож байна
"Богда холдинг" компани нь өөрийн барьсан "Богд-Ар" хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар тус хорооллын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд "Богд-Ар" хорооллыг барьсан "Богда холдинг" компанийн захирал Өвөр Монгол иргэн Идэмбаяр нь оршин суугчдын эрх ашгийг удаа дараа зөрчсөөр байна. Анх уг барилгыг барьж, оршин суугчдаа хүлээн авахдаа сургууль, цэцэрлэг, машин тавих талбай гээд иж бүрдлээр нь шийднэ гэж байсан. Үүнээс хойш 15 жил өнгөрчихөөд байхад сургууль цэцэрлэг барих нь битгий хэл тэр талбай дээрээ олон давхар орн сууц сүндэрлүүлэх боллоо” хэмээн учирлаж байв.
Иймээс энэ талаар "Богд-Ар" хорооллын СӨХ-ны дарга Г.Нямдаржаатай ярилцлаа.
-“Богд ар” хороололд яг ямар асуудал үүсээд байгаа талаар тодруулна уу?
-“Богд ар” хорооллыг "Богда холдинг" компани барьсан. 2000 онд анх шаваа тавьж, Баянгол дүүргийн жишиг хоороолол болгоно гээд бөөн сүртэй нээлт хийгээд л зурагтаар гаргаж байсан. Гэтэл эл барилга одоог хүртэл сургууль, цэцэрлэг байхгүй байна. 5000 орчим оршин суугчидтай. Анх барилгыг барихад 3000 м кв газарт сургууль, цэцэрлэг байгуулж, иж бүрэн жишиг хороолол болгоно гэж байсан ч өнөөдөр шамбааралдсан хэдэн байшингаас өөр зүйл алга байна.
-Та бүхэн энэ тухайгаа зохих газруудад нь мэдэгдсэн үү?
-Манай оршин суугчид энэ асуудлаар дүүргийн удирдлага болон нийслэлийн удирдлагуудад бүгдэд нь хандсан. Энэ асуудлаар хөөцөлдөөд дөрвөн жил болж байна. Аргаа бараад л хэвлэлийнхэнд хандаж байна. Нүүрэн дээрээ “за гэдэг ч дарга удирдлагууд нь ерөөсөө хөдөлж өгөхгүй арга хэмжээ авч өгөхгүй юм.
-Уул нь нийслэлийн одоогийн удирдлага, Хотын дарга Э.Бат-Үүл сургууль цэцэрлэгбарих талбай, гражийн асуудалд ихэд нухацтай хандаж байгаа шүү дээ. Та нийслэлд хандаж үзэв үү?
-Бүх л газраар явлаа ямар ч нэмэр алга.
-Та түрүүнд цэцэрлэг сургууль барих талбай дээр орон сууцны барилга бариад байна гэсэн?
-Тиймээ. Анх оршин суугчдаа хүлээн авч байхдаа цэцэрлэг сургууль, ногоон байгууламжийнхаа талбайг 3000 м кв хэмээн танилцуулж байсан ч өнөөдөрэнэ газар нт танагдсаар 1500 мкв болчихсон. Тэр газар дээр нь одоо 2-ын 2 шинэ барилга баригдсан.
Бид цэцэрлэг сургууль барина гэсэн яасан бэ, юу болов гээд орохоор Идэмбаяр “ одоо цэцэрлэг сургууль барихад газар нь хүрэлцэхгүй шүү дээ” гэж хариулдаг болсон. Бид одоо машинаа ч тавих газаргүй болчихоод байна. Машин тавих газар хайсаар өдөр бүр байраа 2-3 удаа тойрч байна. Гэтэл Богда холдинг" компани орон сууц л барихаа бодоод байна.
Энэ дашрамд бас нэг зүйлийг хэлэхэд, Идэмбаяр өөрийн дүүгээ ОРон суунц конторын дарга болгоод иргэдээс илүү төлбөр авч байна. Өвөл авдаг дулаан ашиглалтын зардлыг зун ч гэсэн авч байна. Бидний хүсч буй гол зүйл бол цэцэрлэг сургуультай болох, эрүүл орчинд амьдрах юм.
olloo.mn