"Амьд гэгээнтэн"-д мөргөх хугацааг сунгажээ
Архангай аймгийн Цахир сумын нутгаас гаралтай “Амьд гэгээнтэн” хэмээн өргөмжлөгдсөн Аграмба Равсалын Санжайжавын занданшуулсан шүтээнийг Гандантэгчинлин хийдэд залсан билээ. Өчигдрөөс олон түмэнд дэлгэсэн уг шүтээнд мөргөх гэсэн сүсэгтэн олон Гандантэгчинлэн хийдийг олноор зорьж байгаа. “Амьд гэгээнтэн” монголчуудад асар их сайн энерги өгч байгаа тухай ч амнаас ам дамжин яригдсаар ийн өнөөдөр нийслэлийнхэн Гандаг зорьж байна. Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн удирдлагууд Амьд гэгээнтэнд мөргөх хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.
Б.Сансар
olloo.mn