Улсын эмнэлгүүдийн өр 10 тэрбумд хүрчээ

2015 онд төсвийн хэмнэлт эрүүл мэндийн салбарыг дайрсан бөгөөд багахан төсөвтөө тааруулж тусламж үйлчилгээгээ үзүүлж ирсэн ч чанар хүртээмжийн хувьд буурсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Одоогийн байдлаар эмнэлгүүд 10 гаруй тэрбум төгрөгийн өрөнд ороод байна. Учир нь эмийн төсвөөс 8 тэрбум төгрөгийг хассанаар эмнэлгүүд өвчтөнөөсөө эм тариа нэхэх тохиолдол нэмэгдсэн. Дээр нь хүн амын тоо, өвчлөл нэмэгдэж валютын ханш өсөж байхад эмийн төсвөө танасан нь ийм байдалд хүргэжээ.

Харин сүүлийн хагас жилд эмийн компаниуд зээлээр үйлчлэхээ больж эхэлснээр Засгийн газраас шийдвэр гаргаж 2015 оны 4-р улиралд ашиглах 13 тэрбум төгрөгийг 3-р улиралд хэрэглэхээр болсон. Гэсэн ч одоог хүртэл төсвийн мөнгө эмнэлгүүдэд хүргэгдээгүй байгаа. 

2016 оны төсөвт эрүүл мэндийн салбарын төсвийг 82 тэрбумаар оруулж өгч байгаа. Үүнийг салбарынхан сайшааж байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгөөр баталдаг байсан нь эрүүл мэндийн салбарыг бүсээ чангалахад хүргэсэн юм. 

Мэдээж энэ нь өвчтөнүүдэд маш хүндээр тусаж байгаа нь ойлгомжтой. Зарим  амьдралын боломж тааруу хүнд өвчтэй хүмүүс нь эрүүл мэнд амь насаа гаргуунд гарган эмчилгээгээ зогсоож байгаа тухай эмнэлгийн ажилчид ярьж байна. Үүнээс гадна  эмнэлгүүд төсөв танагдсанаар зарим үйлчилгээгээ хасаж байгаа тухай  мэдээлэл байна. Харин зарим нь яаралтай эрчимт эмчилгээний эм тариаг таслахгүйн тулд бусад тасгийнхаа төсвөөс танан ашиглаж байгаа аж. Эндээс үзэхэд  өөр нэгэн тасагт хэвтэж буй өвчтөнүүд эмчилгээгээ дутуу хагас хийлгэж байгаа гэсэн үг. 

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүдээ л хийж байгаа аж. Харин зарим нь яаралтай эрчимт эмчилгээний эм тариаг таслахгүйн тулд бусад тасгийнхаа төсвөөс танан ашиглаж байгаа аж. Эндээс үзэхэд  өөр нэгэн тасагт хэвтэж буй өвчтөнүүд эмчилгээгээ дутуу хагас хийлгэж байгаа гэсэн үг. 

Мөн зарим үйлчилгээгээ байна. Харин эмнэлгүүдийн энэ мэт аргацаасан байдал нь  уналтад ороод байсан эрүүл мэндийн салбарыг улам туйлдуулж гүйцлээ. төлбөртэй болгосон нь иргэдийг улам ихээр туйлдуулж байна. Үүнээс үүдсэн маргаан ч ихээр гарах болжээ. Хэлж ирдэггүй хийсэж ирсэн өвчин зовлондоо шаналсан иргэд эмнэлгийн ажилчидтай хий маргалдахаас өөрийг хийж чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж

Манай өнөөдрийн эрүүл мэндийн салбарын дүр төрх ийм л байдалтай байна. Эдийн засаг хямралаа хямралаа гээд улс орны хамгийн чухал салбарын төсвийг ийнхүү хассанд иргэд хамгийн ихээр хохирч байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button