Цэцэрлэгийн багачууд ургацаа хураан авчээ

Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р цэцэрлэгийн багш ажилтан, хүүхдүүд өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоогоо хураан авч, ургацын баяраа тэмдэглэжээ. Тэд жимсний модноосоо үрэл 60 кг, хүлэмжээс нийт 170 кг өргөст хэмх, 40 кг улаан лооль, төмс, лууван, шар, хүрэн манжин, ногоон сонгино зэрэг хүнсний олон төрлийн ногоо хураан авсан байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Алтансувд “Хүүхдүүдийнхээ хоол хүнсийг эрүүл, чанарын баталгаатай жимс, ногоогоор хангахын тулд цэцэрлэгийнхээ хүнсний хангамжид бага ч болов нэмэрлэлээ. Энэ нь тарьснаа идэж, ууж хэрэглэхээс гадна хамгийн гол нь хүүхдүүдэд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой ажил юм. Одоо хүйтэн сэрүүний улирал эхэллээ. Ханиад томуунаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн амин дэмтэй салат, жүүс бэлтгэн хүүхдүүддээ өгч байна” хэмээн ярьжээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button