Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
10:00 цагт Иргэний танхимд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг дүгнэж холбогдох мэдээллийг өгнө. Нийслэлийн удирдлагууд, шар хантаазтан, зам талбайн үйлчлэгч нар оролцоно.
11:00 цагт “Баянзүрх хайрхан”-ыг тахиж, Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан ”-ны тохижилтын ажлын нээлтийн арга хэмжээ 11 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд болон хотын дарга Э.Бат-Үүл нар оролцоно.
11:40 цагт Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн сэхээний тасагт ар гэр, ойр дотныхоо хүмүүсийг сахидаг сахиуруудад зориулсан хүлээлгэ, сахиулын өрөөг нэгэн компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулж хүлээлгэн өгөхөөр болсон байна.
12:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэл хамтран Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-аас байгаль орчин сүйдэж байгаа асуудлаар баримттай мэдээлэл дэлгэнэ.
13:00 цагт ШУА, Исламын бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төвтэй хамтран 13-14 дүгээр зуунд Азийн соёл иргэншил, Монголын Иль хаадын талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” нээлттэй хэлэлцүүлэг цагаас болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцоно.
15:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Мэдээллийн технологийн үндэсний паркийн 211 тоот танхимд Дэлхийн банкны дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Code4GreenUB” төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, МТҮП, OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд “Maker’s Week” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээ, МТҮП, OIL-Нээлттэй инновацийн Лаб-уудад тус тус зохион байгуулах гэж байна.