“Саусгоби сэндс” давж заалдах эрхээ сэргээх үү
Монгол улсад 32.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саусгоби Сэндс” компанийнхан Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Тэгвэл Үндсэн хуулийн цэц тэдний гомдлыг хүлээн авч, хэлэлцэхээр болсон байна. Хэрэв цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл “Саусгоби Сэндс” компани шүүхэд давж заалдах эрхтэй болох юм. Учир нь тус компанийн дээд шүүхэд гаргасан гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-д заасныг үндэслэн хүлээж авахаас татгалзсан билээ.
Б.Сансар
olloo.mn