Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай
Төвбанкны шинжээчид ирэх оны төсвийн төслийг судлахад орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай гэж тооцсон байна.
Ирэх онд орлого 6.9, зарлага 7.8 их наяд төгрөг байна гэж Засгийн газар төсвийн төсөл боловсруулаад байгаа. Тэгвэл эдийн засаг хүндхэн, ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ хямдарч буй зэргээс шалтгаалан төсвийн орлого тасарна гэж шинжээчид таамаглажээ. Иймд зарлага энэ хэмжээгээр танах, цаашлаад алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
дуулгахад Монголбанкныхан энэ жилийн төсвийг хэлэлцэж байх үед төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр тасарна гэж тооцож байсан. Өнгөрсөн сарын байдлаар энэ оны төсвийн орлого төлөвлөснөөс 800 тэрбум төгрөгөөр дутаад байгаа билээ.
Б.Сансар
olloo.mn