Хорт хавдар үүсгэдэг барилгын материал их хэмжээгээр орж иржээ

Дэлхийн 55 оронд ашиглахыг бүр мөсөн хориглосон, манай улсад ашиглахыг хязгаарлаж, химийн хорт болон, аюултай бодисын жагсаалтад багтаасан, хорт хавдар үүсгэдэг Асбест манай улсад их хэмжээгээр орж ирсэн байна. Тодруулбал 2.8 тонныг Автимогийн 44 дүгээр зам дээр буулгасан байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан илрүүлж, битүүмжилжээ.

Асбест гэдэг нь маш нарийн утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуу бат, бөх дулаан цахилгаан бага дамжуулдаг, галд тэсвэртэй, усанд уусдаггүй аж. Үүнийг цемент, хана, тааз, дээврийн хавтан, шалны хулдаас, галд тэсвэртэй хувцас, сантехникийн хоолой, цахилгаан шатны тоормозны бэхэлгээ гээд барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд ашигладаг байна.

Харин үүнийг Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг бөгөөд ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг гэжээ. Мөн бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Цаашлаад хорт хавдрын шалтгаан болдог байна.

Асбестын бодисыг оруулж ирэх зөвшөөрөл өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт л байгаа гэсэн тайлбарыг мэргэжлийн хяналтын байцаагчид өгч байна. Гэтэл хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах энэ бодисыг хувь хүн 2.8 тонноор оруулж ирээд байхад гааль, хяналтынхан юу хийж байв гэдэг анхаарал татаж байна.

Г.Уянга

Olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button