Шударга vнэний ганцаардал
1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус тєгссєн эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй хувь ганц улстєрч єнєєдрийн парламентад бий. Бий гэснээс тэрбээр сvvлийн хоёр жилд шударга ёс алдагдсан, чадамжгvй хэмээн vнэлгээ єгсєн З.Энхболд даргатай ангийнхаа хуралд болж л єгвєл суухгvй санаатай, тэр ч байтугай 2013 оны арваннэгдvгээр сарын 11-нд Vндсэн хууль зєрчсєн энэ удаагийн парламентаас чєлєєлєгдєх єргєдлєє єгч, АН-ынхны даралтыг ихэсгэж байв. АН-ын VЗХ-ны гишvvн хэмээх АН-ын сул гишvvдийн хувьд “мєрєєдлийн мест”-ээс ч сайн дураараа татгалзсан шалтгаан нь ерєєсєє л “Шударга ёсны ганцаардал”-аас vvдэлтэй.
Тvvнийг Монголын хамгийн нєлєє бvхий прагматик улстєрч, аливаа асуудлыг “том зургаар” нь хардаг нэгэн гэдгийг єнєєдєр ч ойлгоогvй яваа, зориудаар ойлгохыг хvсэхгvйчvvд одоо ч тохой залгаад сууцгааж л байгаа. Тэрбээр ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонхи болсон ч дєрвєн Засгийн газрын нvvр vзсэн 1996-2000 онд буюу 1999 оны долоодугаар сарын 30-нд Монгол Улсын 21 дэх Ерєнхий сайд болж яг жилийн дараа, 2000 оны долоодугаар сарын 26-нд тєрийн тамгыг Н.Энхбаярт гардуулан єгч байв. 2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын тєлєєх намууд МАХН-д ёстой л далаараа цэвэр тавиулж, 76 суудлаас бие даагч Л.Гvндалайтай нийлээд дєрєвхєн суудал авсны дараа “Ардчиллын тєлєєх намууд нэгдэх ёстой” гэсэн нийгмийн захиалгыг манлайлан явж, таван намыг нэгтгэн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны єдєр АН-ыг байгуулсан гавьяа яах аргагvй тvvний нэртэй холбоотой.
Тиймдээ ч сvvлийн гурван жил “Чадамжгvй, мэдлэггvй” намынхантайгаа vг хэлээ ойлголцохоо больж, намынхаа даргын толгойлсон Засгийн газрыг огцруулахаар хамгийн идэвхтэй тэмцсээр санасандаа хvрч, АН-ын бодлого, vйл ажиллагааг хамгийн бодитойгоор эсэргvvцсээр байгаа ч Монголын толгой эдийн засагчдын нэгэн, “Шударга vнэний ганцаардагч” тvvнийг яаж ч чадахгvй тэсч тэвчиж, аргадаж тойгдсоор л байгаа. Тvvнтэй ярилцах бодолтой байгаагаа туслахад нь дуулгавал єрєє рvv нь орсноо удалгvй гарч ирээд “За та ор” гэсэн юм. Єрєєнд нь орвол эрхэм гишvvн нvднийхээ шилний дээгvvр нэг сvрхий харснаа “Сvvлийн vед сэтгvvлчид яагаад намайг онилж, байсхийгээд л шалаад байх болов оо. Та нар ер нь ямар санаатай намайг эргvvлдээд байна” гэж сvрхий ноцтой асуудаг юм байна. Би ч олон юм бодолгvй “2016 оны тєсєв гэж олон хvний эрх ашиг хєндсєн, бас ард тvмний нуруун дээр хvндхэн ачаа vvрvvлэх бодлоготой асуудлуудыг ид хэлэлцэж байгаа vед єєрєєс чинь л vг сонсъё гээд ороод ирлээ” гэвэл “Vнэндээ ийм тєсєв дээр би олон юм ярихыг огтхон ч хvсэхгvй байна” гээд урдаас дахиад л сvрхий хардаг юм байна. “Улс орны хєгжлийн тодорхой vе шатуудад ямар асуудлууд гарч ирнэ, тvvнийг шийдэх зорилт, бодлогоо л бид хамгийн гол нь авч vзэх ёстой юм” гэсэн нь бид хоёрын ярианы эхлэл, ер нь ч эдийн засагч, прагматик улстєрчийн хувьд єнєєдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт єгч байгаа vнэлэлт, дvгнэлт нь гэж ойлгогдсон юм. Тэр цааш нь “Том, жижиг тєр гэж ярих нь утгагvй.Тэгвэл єндєр, нам, єргєн бvдvvн тєр гэсэн тодорхойлолт удахгvй гаргаж ирчихээд тойроод маргалдаад байх юм байна л даа” гэсэн. Тэрээр Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг “Ард иргэдийнхээ ємнє хvлээсэн vvргээ биелvvлэх чадамжгvй, Ерєнхий сайд нь хариуцлага хvлээж огцрох ёстой” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоор Н.Алтанхуягийн нvдэнд гомдол, гайхшралын нулимсыг нь гялтагнуулсаар огцруулж дєнгєсєн “тэрслvv” нэгэн. Хоёр жил хагасын дотор Монгол Улсын гадаад єрийг 2.1 тэрбум ам. доллараар нэмэгдvvлж дєнгєсєн Шинэчлэлийн Засгийн газрын гол алдааг Улаанбаатарыг аймгуудтай холбосон хатуу хучилттай зам бус “2012 онд 100 тєгрєгєєр авдаг байсан зvйлийг 2015 онд талыг нь авч чадахгvй болсон”-той холбон тайлбарласан нь аргагvй л эдийн засагчийн дvгнэлт байв. Тvvний хувьд тєрийн албан хаагчдын тоог 3000-аар байтугай 30 мянгаар нэмсэн ч тийм сонирхолтой зvйл биш аж. Хамгийн гол нь тvvний халаасанд байсан 100 тєгрєгийн vнэ цэнийг хэрхэн яагаад шалчийтал нь унагасан нь л хамгийн гол асуудал гэв.
Шийдлийн Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын тєсвийн тєслийн талаар “Сvйдтэй яриад байх юм байхгvй, сонирхол ч алга” гэснийгээ “Безграмность” хэмээх vгээр тайлбарласан юм. “Бичиг vсэггvй, мэдлэггvй, чадамжгvй” хэмээн хєрвvvлж болох энэхvv vгийн цаана эрхэм гишvvний сvvлийн хоёр ч Засгийн газарт єгч байгаа vнэлгээ явж байгааг ойлгож цєхєєд байх юм байсангvй. “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэж ярьсаар гарч ирсэн шинэ Ерєнхий сайд элгээрээ хэвтчихсэн Монголын эдийн засгийг хєл дээр сэвхийтэл єргєєд босгоод ирж чаддаггvй юм гэхэд хийж байгаа ажил, шийдвэрлэж байгаа асуудлуудынх нь vр дvн олигтой нvдэнд vзэгдэж, гарт баригдах зvйл бага байгаа талаар асуувал “Ажлаа хийж чадахгvй байгаа хvнд арга хэмжээ авч, хариуцлага тооцох л ёстой” гэсэн юм. Харин тvvний тєрєлх чанар болох “Худлаа хэлэхгvй, хамгийн гол нь чигч шударга байх” зарчмаа баримтлан намынхаа Ерєнхий сайдын эсрэг хэлсэн, дуугарсан болгоныг буруутгаж “Улстєрийн тогтвортой байдал, намын эрх ашиг”-аар далайлгаад байдгаас залхаж байгаагаа ч нуусангvй. Ємнєх Засгийн газар дэлхийн зах дээрээс 2.1 тьэрбум ам. доллар босгож ирээд бас ч гэж зам тавилаа, хэдэн vйлдвэр шинээр байгуулчихсан шvv дээ гэвэл “Єнєєдрийн сонин дээр 30 жилийн настай замыг шинэчиллээ” гээд бичсэнийг уншсан уу. 30 жилийн настай зам нь нэг жилийн дараа засварт орж байгааг миний хувьд хорлон сvйтгэх vйл ажиллагаа гэж vзэж байгаа” гэсэн юм.
Vргэлжлэл бий….
Д.Түвшин