Би юу ч хийхгүй, хэлэхгүй, хэн ч биш байвал хэн ч шүүмжлэхгүй, маргалдахгүй л дээ

Сvvлийн vед УИХ-ын байнгын хороодоос нэлээн ачаалалтай ажиллаж байгаа нь Эдийн засгийн болон Хуульзvйн байнгын хороо гэж тодорхойлж болно. Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны улсын тєсвийн тєсєлд тєрийн албан хаагчдын цалинг 30 хувь, тэр дундаа Монголын 500 гаруй шvvгчийн цалинг 63 хvртэлх хувиар хорогдуулахаар тєсєвлєн оруулж ирсэн нь ялангуяа Хуульзvйн байнгын хороон дээр томоохон маргаан, мэтгэлцээн vvсгээд байгаа. Нэг талаас Сангийн сайд Б.Болор, УИХ-ын дарга З.Энхболд гээд олон улстєрч “Улс орны эдийн засаг, санхvvгийн байдал хvнд байгаа энэ vед зайлшгvй цалингийн хасалт, таналт хийх ёстой” гэсэн байр суурин дээр хатуухан зогсож байгаа бол Шvvхийн ерєнхий зєвлєлийн дарга Н.Лvндэндорж “Vндсэн хуулиар онцгой бvрэн эрх нь хамгаалагдсан шvvгч нарын цалинг ямар ч vед хасах ёсгvй” гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа. Хоёр талын энэхvv хатуу байр суурийг зєєлрvvлэх, алтан дундажийг олох амаргvй хариуцлага Хуульзvйн байнгын хороон дарга Д.Ганбатад ногдож байгаа. Энэ мэтийн олон асуултад хариулт авахаар Д.Ганбат даргатай уулзаж ярилцлаа.

-Сvvлийн vед Vндсэн хуулийн цэц улстєрждєг, нэг намд "vйлчилж" шийдвэр гаргадаг боллоо гэсэн яриа гарсаар байна. Жишээлбэл танай байнгын хорооны гишvvн О.Баасанхvv ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал тавьсныг Vндсэн хуулийн цэц хvлээж авах боломжгvй гэж vзсэн. Энэ мэтчилэн асуудал босч ирээд байгааг Хуульзvйн байнгын хороон даргын хувьд хэрхэн дvгнэж, асуудлыг аль талаас нь харж байна?

-За ерєнхийдєє Vндсэн хуульд заасан манай хууль эрхзvйн систем хэрхэн яаж ажиллах вэ гэдэг зарчмаар л явж байгаа шvv дээ. Цэцийн дvгнэлтийг байн байн хэлэлцэж байна, олон дахин ярьж байна гээд шvvмжлэх гишvvд байдаг. Миний хувьд энэ нь эрхзvйт тєрийн хувьд байх ёстой л асуудал гэж vздэг. Монгол Улс ардчилсан, эрх зvйт тєрийн тогтолцоонд шилжээд 25 жил болж байгаа орон. Парламентын хэв шинж бас ч гэж гайгvй тєлєвшиж, олон хууль баталж, засаглал хуваах зарчим нь vйлчилж, Vндсэн хуулийн цэц єєрийнхєє гол ажил Vндсэн хуулийг хэрэгжилт, биелэлтэд хяналт тавиад ажиллаж байна. Єнгєрсєн хугацаанд УИХ 500 гаруй хууль баталсан болов уу.

Европын хєгжилтэй орнууд, АНУ гээд 200-300 жилийн парламентат ёсны єв соёл, тvvхтэй орнуудад ч таны асуусан дээрх маргаан, мэтгэлцээн явж л байдаг юм билээ. Vндсэн хуулийн цэц, УИХ-ын хооронд vvсдэг ялихгvй мэтгэлцээн, асуудлыг нэг их сvр бадруулж гайхаж мэгдээд, хараад байх хэрэггvй юм. Мэдээж УИХ-аас батлан гаргасан хуулиуд олон шvvлтvvрээр ороод явна. Батлагдан гарсан хууль болгон 100 хувь амьдралд хэрэгждэг, бvгд зєв, сайн байна гэж байхгvй шvv дээ. Тийм ч учраас Vндсэн хуулийн бvх зvйл заалтыг хянаад сууж байдаг Vндсэн хуулийн цэцийн есєн гишvvн санал нэгдээд батласан шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг л даа.

Тийм ч учраас бид бvхний энгийн хар ярианд “Vндсэн хуулийн цэцийн дээр хєх тэнгэр байна” гэж яригддаг. Гэхдээ яг vнэндээ Vндсэн хуулийн цэцийн дээр “Хєх тэнгэр” биш, хууль л байна шvv дээ. Бид бvгд Монгол Улсын хуулийг дээдэлж, хуулийн дор тэгш эрхтэй амьдрах учиртай эрхзvйт нийгэмд амьдарч байгаа.

-Єршєєлийн хуульд Ерєнхийлєгчийн тавьсан хоригоос болоод єнгєрсєн наймдугаар сарын 11-нд батлагдсан хууль бvрэн хэрэгжихгvй хоёр сар хагасын хугацаа єнгєрлєє. Энэ хуульд Ерєнхийлєгчийн хориг сууж батлагдах найдлага байна уу?

-Єршєєлийн тухай хууль батлагдаад хоёр сар хагасын хугацаа єнгєрч байгаа нь vнэн. Энэ хуульд Ерєнхийлєгчийн тавьсан хоригийн асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бvлэг тав хоногийн авсан завсарлага авсан. Дахин сунгасан. Гэхдээ одоо тэр хугацаа нь vндсэндээ дуусч байгаа. Нийгэмд хvлээлт vvсгээд байгаа энэ асуудал удахгvй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд шийдэгдэх нь тодорхой.

-Та бvхэн цонхоороо харсан бол Халхголд чєлєєт бvс байгуулахыг эсэргvvцэн Хєдєлмєрийн vндэсний нам, Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон Монгол орны єнцєг булан бvрээс ирсэн дэмжигчдийн хамт єнгєрсєн долоодугаар сарын 9-нд батлагдсан УИХ-ын 75 дугаар тогтоолыг хvчингvй болгуулахаар эсэргvvцлийн жагсаал хийж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна?

-Мэдээжийн хэрэг энэ асуудлыг хамгийн эхлээд Дорнод аймгийн Халхгол сумын иргэдээс асуух шаардлагатай. Хэдэн vеэрээ амьдраад ирсэн газар нутагт нь чєлєєт бvс байгуулахыг нутгийн иргэд дэмжиж байна уу vгvй юу, чєлєєт бvс байгуулснаар бид юу олж авч, юугаа алдах вэ гэдгийг маш нарийн тооцоолж, судалгаа шинжилгээг тухайн орон нутгийнх нь онцлогтой уялдуулан мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх ёстой юм. Газар нутгаа бусдад тvрээслvvлнэ, чєлєєт бvс байгуулна гэдэг бол тэр нутагт хэдэн vеэрээ амьдраад ирсэн унаган иргэдийн хувьд маш эмзэг асуудал гэдэг нь хэнд ч тодорхой зvйл. Ийм эмзэг, маш хариуцлагатай хандах асуудлыг дээрээс хэн нэгэн сайд дарга шийдээд доош нь vvрэг єгєєд болчихдог зvйл биш. Vнэхээр тухайн орон нутагт зайлшгvй хэрэгтэй байгаад, ард иргэд нь хvлээн зєвшєєрч байгаа бол тvvнийгээ маш сайн тайлбарлаж, ард иргэдийн санаа бодол, хvсэл сонирхлыг нэлээн ул суурьтай суулгаж єгєх ёстой л доо.

Тэгж тайлбарлахгvйгээр, гэнэтхэн нэг єдєр яарч сандран шийдвэр гаргачихаад “Бид ингэж шийдвэрлэсэн” гээд ард тvмэнд тулган шаардлага маягаар хандаж хэрхэвч болохгvй. Бид єнєєдєр шал єєр нийгэмд амьдарч байгаа гэдгээ мартаж болохгvй. Тухайн орон нутгаа хамгийн сайн мэдэх нутгийн иргэдийн санаа бодлыг vл хvндэтгэж, тєрийн нэрээр хvчирхийлж яагаад ч болохгvй. Товчхондоо Дорнодын Халхгол сумын иргэдийн эрх ашиг, амьдрах орон зай руу гэнэтхэн халдсан харалган шийдвэрийг Монголын тєр гаргаж яагаад ч болохгvй. Энэ шийдвэрийг гаргахдаа Засгийн газар, тvvний сайд нар багагvй алдаа гаргажээ гэдэг нь одоо харагдаж байна.

-Чєлєєт бvс байгуулахаар шийдвэрлэсэн Халхголын 500 мянган га бол Люксембург, Макао, Хонгконг, Сингапурын газар нутгийг нийлvvлснээс ч том газар гэсэн тооцоог Хєдєлмєрийн vндэсний намынхан хийсэн байна лээ. Энэ том газрыг хашиж, чєлєєт бvс байгуулах цаг нь одоо мєн vv?

-За яах вэ. Ерєнхийдєє мэдээлэл хоёр, гурван янзаар тарж байгаа нь ойлгомжтой. Аль аль талынх нь мэдээллийн хамгийн vнэн бодитойг нь сонсож, судалж байж эцсийн шийдвэр гарах ёстой. Монгол Улс єєрєє бэлчээрийн мал аж ахуйтай болохоор малын халдварт євчин багагvй гардаг. Байдал ийм байгаа болохоор бид малаа тэр болгон экспортлоод байж чадахгvй байна л даа. Миний хувьд тодорхой хэмжээний газар нутаг гаргаад малаа эрvvлжvvлэх, тэр талын судалгаа шинжилгээний бааз байгуулах гэж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Харин нєгєє талаас Халхголын 500 мянган га газрыг олон жилээр гадныханд єгєх гэж байна гэж шvvмжилж, жагсаж тэмцээд байгаа.

Яг vнэхээр Халхголын тэр сайхан vржил шимтэй, том хэмжээний газрыг олон жилээр гадныханд єгєх гэж байгаа бол мэдээж буруу. Тэр асуудлаар бол би эсрэг санал єгнє. Харин зохих хэмжээний газарт малаа эрvvлжvvлж, эрvvл мал єсгєєд гадагш нь гаргах гэж байгаа нь vнэн бол тvvнийг дэмжинэ. Гэхдээ энэ хоёр асуудлын яг аль нь vнэн бодитой вэ гэдгийг одоогоор би сайн ялгаж, салгаж ойлгохгvй байгаа. Энэ асуудал чинь єєрєє єнєєдєр ч гэсэн УИХ-ын гишvvдэд ч их бvрхэг байгаа л даа.

-Засгийн газраас оруулж ирсэн 2016 оны тєсєвт шvvгч нарын цалинг 63 хувь хvртэл хасах заалт байгааг Шvvхийн ерєнхий зєвлєл ширvvн эсэргvvцэж байгаа. Уржигдар Хуульзvйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишvvн Ц.Нямдорж, шvvгчдийн цалинг итгэлцvvрээр тогтоох бус хатуу тоогоор тогтоох нь зvйтэй гэсэн санал гаргасныг гишvvдийн олонх дэмжсэн. Тэгэхээр шvvгчдийн цалинг хатуу тоогоор тогтоох нь гэж ойлгож болох уу?

-Ер нь ардчилсан, эрхзvйт тєрийн тогтолцоотой манай орны хувьд хувь хvний цалин хєлс рvv дур мэдэн халдаж, хасч танах нь буруу л даа. Тэр тусмаа Vндсэн хуулиар бvрэн эрх нь хамгаалагдсан шvvгчдийн цалинг 63 хvртэл хувиар хасахаар оруулж ирж байгаа Засгийн газрын тєслийг дэмжихгvй байгаа. Монгол Улсын Vндсэн хуульд нэг л байгууллага буюу шvvхийг хэнээс ч, хаанаас ч хараат бус байна гээд заачихсан байдаг. Хорин жилийн ємнє Vндсэн хуульдаа тэгж заачихаад єнєєдєр бид ухралт хийж болохгvй.

Монгол Улсын хэмжээнд vндсэндээ 520 шvvгч л ажилладаг юм шvv дээ. Монголын ард тvмэн хэрэг, маргаанаа шударга шvvхээр шvvлгэж, эрх ашиг нь хохирохгvй байхын тулд шvvх, шvvгч нар нэн ялангуяа Засгийн газар, УИХ-аас хараат бусаар ажиллах ёстой л доо. Одоогийн байдлаар олон нийтийн сэтгэл зvй шvvхийн хараат бус байдлын талаар тєдийлєн сайн ойлголтгvй, санаа бодол нь эргэж буцах юм байгааг vгvйсгэхгvй. Тэр тусмаа УИХ-д сууж байгаа єєрсдийгєє хуульч гээд байгаа энэ хvмvvс асуудлын голыг сайн ойлгож, Vндсэн хуулийн зvйл заалтад нийцvvлэн шийдвэрлэх ёстой юм. Vнэхээр тав, зургаан сая тєгрєгийн цалин аваад байгаа бол буруу. Шvvгч нарын 70 хувь нь нэгээс гурван тєрлийн банкны зээлтэй байгаа гэж Шvvхийн ерєнхий зєвлєлийн дарга Н.Лvндэндорж ярьсан байна лээ. Vнэхээр шvvгч нар тийм их зээлтэй байгаа бол банкныхаа зээлийг асуудалгvй тєлєєд, vлдсэнээр нь амьдрал ахуйгаа зохицуулаад байх боломжийн хэмжээнд цалинг нь тогтоож єгєх ёстой л гэж бодож байна.

Тэгэхгvй бол шvvгч нар сонгогдох эрх эдэлдэггvй, гадуур илvv дутуу ажил хийж болохгvй, бидний зvгээс авлигад автагдаж байна гэж байнга шvvмжилдэг гээд шvvх, шvvгч нартай холбоотой бодитой зовлон бас их байдаг. Шvvх, шvvгч нарыг авлигаас ангид байлгах, зєв зvйтэй шийдвэр гаргуулах хамгийн гол хvчин зvйл нь уг нь хангалттай хэмжээний цалин хєлс юм л даа. Гэхдээ бид єнєєдрийнхєє бодит байдалд нийцvvлээд энэ асуудлыг их уян хатан, аль аль талаа бодож шийдэх учиртай юм.

-Энэ удаагийн парламент зайлшгvй шийдэх ёстой асуудлын нэг нь Vндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон єєрчлєлт”-єє засах ёстой гэж анхнаасаа л ярьцгаасан ч ажил хэрэг болгож чадахгvй байгаа. Одоо тэгээд ч хуулийн хугацаандаа амжихгvй болж байх шиг байна л даа?

-Vндсэн хууль батлагдаад 25 жил, “Дордуулсан долоон єєрчлєлт”-ийг хийгээд 15 жил єнгєрч байна. “Дордуулсан долоо, сайжруулсан ганц нэг єєрчлєлт” гээд л ярьдаг. Харин энэ парламентын тухайд Vндсэн хуулийн нэлээн хэдэн зvйл, заалтыг єєрчлєх ёстой гэж эхнээсээ л ярьсан. Нийгэмд ч тодорхой хvлээлт vvсчихсэн байсан. Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсэг ажиллаж л байна. Ажлын хэсгийн гишvvдийн ярьж байгаагаар Засгийн газар тогтворгvй байгаа єнєєдрийн нєхцєлд зарим нэг зоригтой єєрчлєлтvvдийг зайлшгvй хийх ёстой гэж байгаа.

Мэдээж Засгийн газар нь хоёр жил хагас ч юмуу, жил хvрэхгvй солигдоод байвал гадаад орчин, дотооддоо ард тvмний аж амьдрал доройтох гээд олон хvндрэл бэрхшээл гарч, монголчууд бидэнд л муу байх нь ойлгомжтой. Хараад байхад манайх шиг ойр ойрхон Засгийн газраа унагаад байдаг улс орон алга шvv дээ. Тvvнээс гадна Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг маш тодорхой зааг ялгаатай болгох зайлшгvй шаардлага байгаа. Єнєєдєр бол Ерєнхийлєгч нь ч асуудал шийдэх гээд байгаа юм шиг, Засгийн газрын ажлыг УИХ нь булаацалдаад байгаа ч юм шиг хєл толгойгvй, замбараагvй байгааг бид бvгдээрээ л харж байна. Эцэстээ хэн нь ч хариуцлага хvлээдэггvй. Ийм замбараагvй, эрх мэдлийн давхардал, хэн нэгнийгээ vгvйсгэсэн байж болохгvй л дээ. Vvнийг яаралтай засч, залруулахын тулд Vндсэн хуульд єєрчлєлт, шинэчлэлт хийх л ёстой.

-УИХ-ын 19 гишvvн гарын vсгээ зураад л Засгийн газар юмуу, аль нэг сайдыг огцруулахаар асуудал єргєн барьдаг нь аль хэр оновчтой арга вэ. Энэ асуудал ингээд л яваад байх нь зєв vv?

-Энэ зєв гарц биш ээ. Vндсэндээ энэ парламентын ихэнх хугацааг дарга нарыг томилох, огцруулах, сандал ширээний маргаан, наймаалцал яваад дуусах тийшээ хандаж байгааг бvгдээрээ л харж байна. Засгийн газар юмуу аль нэг сайдыг огцруулаад Монгол Улсын амьдрал сайжирдаг бол сайжрах хугацаа єнгєрлєє л дєє.

Тэгэхээр УИХ-ын аль нэг гишvvн дээрх асуудлыг єргєн барьдаг жишгийг хязгаарлах, бvр байхгvй болгох чиглэлд явах ёстой л гэж боддог. Энэ талаар Vндсэн хуулийн цэцийн дvгнэлт ч гарчихсан байгаа. Харин Их суудлынхаа хуралдаанаар хэрхэн шийдэхийг одоогоор хэлэх боломжгvй юм. Их суудлын хуралдаанаараа дунд суудлынхаа хуралдааны шийдвэрийг баталгаажуулвал УИХ-ын аль нэг гишvvн Засгийн газраар тоглоод байдаг асуудал байхгvй болох нь тодорхой л доо.

-Та Хуульзvйн байнгын хороон даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Таныг ширvvхэн шvvмжилдэг нэлээн хэдэн гишvvн байдаг. Жишээлбэл Ц.Нямдорж гишvvнтэй учир зvйгээ ололцож чадаж байна уу?

-Бидэнд амин хувийн асуудал огтхон ч байхгvй л дээ. Тэдгээр хvмvvс юу гэж бодож явдаг юм би мэдэхгvй. Миний хувьд юу ч хийхгvй, юу ч хэлэхгvй, хэн ч биш байвал хэн ч шvvмжилж, маргалдахгvй шvv дээ. Мэдээж энэ ажлыг боломжийн хэмжээнд хийж байна гэж АН-ын бvлэг, УИХ vзсэнээр нь хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаад л явж байна. Санал зєрєх, маргах, мэтгэлцэх зvйл байхгvй бол байнгын хороо гэж байх утгагvй юм. Бидний ажлын онцлог нь мэтгэлцээн дундаас л хамгийн зєв гарцыг олох, зєв шийдвэр гаргахад оршдог.

Тэр тусмаа манай байнгын хороо сvvлийн vед маш олон хууль дээр ажиллаж, сайн мэтгэлцэж, маргаан єрнvvлсний vр дvнд сайн хууль гарч байгаа. Эдгээрт ялангуяа парламентад олон жил болсон Ц.Нямдорж зэрэг туршлагатай, зангаргатай гишvvдийн байр суурь маш чухал байдаг. Тvvнийг миний хувьд хvндэтгэн хvлээж авдаг.

-Байнгын хорооны даргын марафоноос болж vл ойлголцол vvсээд байсан Ш.Тvвдэндорж гишvvнтэй эр хvнийхээ хувьд учир зvйгээ ололцсон уу?

-Бид хоёрын дунд ямар ч асуудал байхгvй. Бид чинь амьд хvмvvс болохоор хэн хэнд нь тухайн цаг vеийн алдаа, оноо байна шvv дээ. Явдаг асуудал явдаг чиг шугамаараа явж, бид ч учир зvйгээ олоод л дууссан. Эрчvvдийн хооронд тэр зэргийн зvйл дээр учраа олоход vvсээд байх асуудал байхгvй л дээ.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button