Дэлхийн дулаарал Монголд эдийн засгийн үр ашигтай

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд 2100 он гэхэд Персийн булангийн орнуудад хүн амьдрах аргагүй болох тооцоог эрдэмтэд гаргаад байгаа юм.

Тэгвэл дэлхийн дулаарал зарим улсуудад эдийн засгийн үр ашигтай байх тооцоог Маршалл Бёрк тэргүүтэй Станфордын их сургуулийн эрдэмтэд сүүлийн 50 жилд 160 гаруй орны эдийн засгийг нэг бүрчлэн судалж үзсэний үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Судалгааны дүнгээр Монгол, ОХУ, Канад зэрэг хүйтэн сэрүүн уур амьсгалтай улсуудын эдийн засагт үр ашигтай гарсан байна. Харин АНУ, БНХАУ-ын эдийн засагт бага хэмжээний сөрөг нөлөөтэй, Африк, Ази, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын улсуудын эдийн засаг маш муугаар нөлөөлнө гэжээ. Товчоор бол дэлхийн дулаарал сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад эдийн засгийн үр ашигтай байдал бий болгож,  дулаан уур амьсгалтай орнуудын эдийн засгийн бүтээмжийг удаашруулахад хүргэнэ гэсэн үг юм.  

Судлаачдын дүгнэлтэд энэ зууны төгсгөл гэхэд нүүрсхүчлийн давхар исэл, бохирдол, дулаарал нэмэгдсээр байвал дэлхийн дундаж орлого 23 хувиар буурна гэсэн тооцоог онцолжээ.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн лидерүүд ирэх арваннэгдүгээр сарын сүүлээс арванхоёрдугаар сарын дунд хүртэл Парис хотноо чуулга уулзалт хийхээр болсон юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button