Єнєєдєр улсын нийслэл Улаанбаатарын тєрсєн єдєр
Улсын нийслэл Улаанбаатар хот vvсэн байгуулагдсаны 376 жилийн ой єнєєдєр тохиож байна. Бяцхан тvvх єгvvлэхэд, Нийслэл хvрээ гэгдэж байсан одоогийн Улаанбаатар хот нь тэртээх Эсгий хотоос орчин vеийнх болтол хєгжvvлэхэд олон мянган хvний аж амьдралын гараа, сайн сайхан бvхний эхлэл нь болсон єлгий нутаг билээ. Монголын нууц товчоонд тэмдэглэн vлдсээнээр тэртээ XII зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн Ван ханы єргєє нь Туулын хар шугуй гэдэг газар байжээ. Энэ газрыг одоогийн Улаанбаатар хот оршиж буй хєндий гэж судлаачид vзсэн байдаг. Нийслэл хот одоогийн байгаа газартаа ирэхээсээ ємнє 29 удаа нvvдэллэж, 1778 онд энэ газраа суурьшсан байна. Тvvнээс хойш Их Хvрээ, Єргєє, Нийслэл хvрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдэж байжээ. 1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хvрээ нэртэй болсон.
Vvнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шv Жаны толгойлсон Хятад цэргvvдэд нийслэл хvрээ эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хvрээг Хятадын цэргvvдээс чєлєєлсєн. Улмаар 1924 онд анхны Vндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо ийнхvv Ургах нарны Улаанбаатар гэж нэрлэж байсан тvvхтэй. Єнєєдєр нийслэлчvvд хотынхоо баярыг нижгэр тэмдэглэж хотын иргэдэд єнгєрсєн хугацаанд хэрэгжvvлсэн ажлаа тайлагнан, залуучууд, хvvхэд багачуудад нийслэлийнхээ тvvхээр бахархах, иргэдийн оролцоог нэмэгдvvлсэн хэлбэрээр тэмдэглэн єнгєрvvлэхээр тєлєвлєжээ. Єєрєєр хэлбэл, єнгєрсєн онд хийж хэрэгжvvлсэн ажлуудын vр дvнг харуулсан Шинэчлэлийн ном, єєрийн амьдарч буй орон сууц, гудамжаа цэвэр тохилог байлгах, хайрлах, хамгаалах зорилготой “Хотын гудамж-Миний нутаг” зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж. Мєн Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа, Улаанбаатар цэргийн хvрээний анги байгууллагуудад нийслэлийн тугийг мандуулах, Улаанбаатар хотын анхны vvслийн єлгий Ширээт цагаан нуурын гэрэлт хєшєєнд хvндэтгэл vзvvлэх, Нийслэлийн сvлдэт хуурыг цэнгvvлж, мэлхийт хєшєєнд хvндэтгэл vзvvлэх зэрэг ёслол хvндэтгэлийн арга хэмжээнvvдийг зохион байгуулахаар болсон байна.
Бvх нийтийн биеийн тамир спортыг хєгжvvлэх, спортын секц, дугуйлан, бялдаржуулах тєвvvдийн vйл ажиллагааг сурталчилсан Спортлог Улаанбаатар, дартсын тэмцээн, Эрдэм шинжилгээний бага хурал, Нийслэлийн єєрчлєлт-Миний дуранд гэрэл зургийн уралдаанаас шалгарсан бvтээлvvдээр vзэсгэлэн гаргах, Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тус тус тєлєвлєжээ. Тvvнчлэн “Номин холдинг” группээс хотын захиргаанд “Нийслэлийн єдєр”-ийн парадыг єєрсдийн хєрєнгєєр зохион байгуулах саналыг ч тавьсан байна. Уг саналын дагуу Их хотын парадыг “Номин холдинг” группын дэмжлэгтэйгэр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Удаанбаатарын тєрсєн єдрийг эдийн засгийн хямралын хvнд vе гэлтгvй бизнесийн байгууллагуудын тусалалцаатайгаар vйл явдал єрнvvнээр єнгєрvvлэх нь бололтой.