Ц.Сандуй: Хотын хөгжлийн гарц бол Монгол улсын хөгжлийн гарц юм

МАН-ын “Бид хамтдаа” үндэсний форум дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Дөрөв дэх өдрийн форумаар зочид , төлөөлөгчид нийслэл хотын үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойд зориулаад “Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааны  хамгийн эхний илтгэлийг Нийслэлийн МАН-ын хороон дарга Ц.Сандуй тавьсан юм.

Тэрбээр “Нийслэл хотын хөгжлийн шинэ үзэл баримтлал, Аз жаргалтай хот” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэрбээр илтгэлдээ улсын хөгжил, нийслэлээс эхтэй гэдгийг онцлоод сүүлийн жилүүдэд нийслэлд тулгамдаж буй хот төлөвлөлтийн асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж, түүнээс хэрхэн ангижрах талаар санал бодлоо илэрхийлсэн. Ингээд форумын үеэр Нийслэлийн МАН-ын хороон дарга Ц.Сандуйгаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Та сая илтгэлдээ Аз жаргалтай хотын тухай нэлээд зүйлийг ярилаа. Тэгвэл энэ аз жаргалтай хотыг бий болгохын тул иргэд ямар оролцоотой байх ёстой юм бэ? 

-МАН-аас “Бид хамтдаа” форумыг дөрөв дэх өдрөө зохион  байгуулж байна. Өнөөдөр бид нийслэл хотынхоо үүсэн байгуулагдсан 376 ойн хүрээнд нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Бидний зүгээс аз жаргалтай хот гэдэг асуудлыг дэвшүүлэн авьж байгаа. Яагаад ийм зүйлийг ярьж байна вэ гэхээр зүгээр ч нэг өдөр шууд ийм зүйл яриад эхлээгүй.

Бид өнгөрсөн гурван жилийн турш явуулсан судалгааны үндсэн дээр энэ асуудлыг гаргаж ирсэн. Иргэдээс та юу хүсэж байна вэ гэж асуухад “бид аз жаргалыг хүсэж байна “ гэж хариулдаг. Аз жаргал гэж юуг хэлэх вэ гэхээр  нэгдүгээрт эрүүл байх ёстой, хоёрдугаарт орон байртай байх ёстой, гуравдугаарт ажилтай орлоготой байх ёстой.Ингэхийн тулд улс төрчдөөс ийм нөхцөл байдлыг бүрдүүлээд тогтвортой ажлын байртай болгоод өгөөч ээ гэдэг зүйлийг л хүсэж байгаа. Тэгэхээр бид иргэдийнхээ энэ санаа бодол дээр тулгуурлаж үзэл баримтлалаа дэвшүүлэн тавьж байгаа юм.

Үзэл баримтлалаа дэвшүүлж, тавихдаа таны саяны асуусанаар хотын загварыг бий болгоно. Загварын  дагуу шинжлэх ухааны үндсэн дээр өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаа хэрэгжүүлээд, шийдээд яюъя гэж зорьж байна. 

-Хотын хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн гарцыг бид ойрын өдрүүдэд ярьж байна л даа. Миний хувьд хөгжлийн гарцыг юу гэж харж байна вэ гэхлээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, боловсрол гэж боддог л доо. Харин хотын хөгжлийн гарц гэдэг бол Монгол улсын бас нэгэн гарц юм. Тийм учраас бид хотын хууль эрхзүйн орчныг  сайжруулж, статусыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын үндсэн хуульд хотын тухай ганцхан өгүүлбэр л байдаг. “Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн” гэсэн. Тиймээс бид хотын энэхүү статусыг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хотын эрхзүйн орчныг сайжруулж, шинэ хууль гаргах хэрэгтэй байна. Энэ асуудлыг би хамгийн эхний өдөр Үндсэн хуулийн асуудлаарх хэлэлцүүлэг дээр ярьж, санаа бодлоо дэвшүүлсэн байгаа. 

-Та басилтгэлдээ хот төлөвлөлтийн асуудлыг нэлээд ярилаа. Ер нь хот төлөвлөлтийн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм болоо? 

-Өнөөдөр дахин төлөвлөлтийн асуудал үндсэндээ мухардалд орчихлоо л доо. Тиймээс энэ мухардлаас гарахын тулд иргэдийн санаа бодлыг маш сайн сонсох хэрэгтэй. Өнөөдөр бид тойрон хүрээлээд байгаа хэдэн нөхөд биш, яг газар  дээр нь очоод уулзалт хиймээр байгаа юм. Тэнд очихоор өөрсдөө дахин төлөвлөлтийг хэрхэн яаж хийх аргыг нь заагаад өгчихдөг. Тийм учраас бид иргэдтэйгээ ойр байх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button