Эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал их өмссөнөөс болж…
Цахим хєгжлийн эринг дагаад нуруу нугасны євчнєєр ялангуяа суугаа ажилтай хvмvvс євчлєх нь их болоод байгаа. Сvvлийн vед офиссын ажилтнуудаас эхлээд оюутан залуучууд ч нурууны шохойжилт, далийлт, нурууны завсар мах хавчуулагдах зэрэг євчнєєр шаналах нь эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч нар тайлбарласаар байгаа. 40-єєс дээш настайчууд болон идэр залуусыг хамарч байгаа энэ євчний шинжилгээ эмчилгээнд шинэ технологи нэвтрvvлээд байгаа БНСУ-ын “21- зуун” эмнэлгийн ерєнхий эмч, нуруу нугасны мэргэшсэн эмч, Анагаах ухааны доктор Кан Вон Кvг манай оронд тvр ирээд байхад нь уулзаж ярилцах завшаан тохиосон юм. Ингээд сvvлийн vед Монголчуудыг тєдийгvй Солонгосчуудын ч сэтгэлийг зовоох болсон нуруу нугасны євчний талаар мэргэшсэн доктор юу ярьсныг хvргэж байна.
-Сvvлийн vед нуруу нугасны євчин 40-єєс дээш насныхан тєдийгvй идэр залуусыг ч хамрах болоод байна. Энэ євчин хэрхэн vvсдэг, ерєнхий шинж байдлын талаар тайлбарлаж єгєєч?
-Монголд ирээд удаагvй байгаа болохоор танай иргэдийн нуруу нугасны євчлєлийн vндсэн хvчин зvйл, тархалтын талаар сайн мэдэгдэхvvнгvй байна. Харин манай Солонгосчуудын 10 хувь нь амьдралдаа ямар нэг хэмжээгээр нуруу нь євдєж vзсэн гэдэг судалгаа байдаг юм. Vндсэндээ нурууны яс хоорондын холбоосууд байх ёстой хэлбэр хэв маягаасаа гажиж гадагшаа хэлбийж, мэдрэлийн гол судсыг дарчихдаг. Энэ нь тухайн хvнд маш их зовиур єгєх бєгєєд улмаар нэн хурдацтайгаар тухайн хvн хєдєлмєрийн чадвараа алдахад хvрдэг.
Нуруу нугас, vе мєчний євнєєс урьдчилан сэргийлэх нь одоо зєвхєн настай хvний тухай ойлголт байхаа больсон. Энэ євчин орчин цагийн цахим хєгжлийг дагаад маш их залуужиж байна. Настай хvмvvст илэрдэг нурууны євчин нь амьдралынх нь явцад vvсдэг тул євчлєл дєнгєж эхэлж байхад нь оношлох нь амаргvй байдаг. Ер нь бол нуруу нугасны гажиг нарийсал нь хєгшрєлтєєс vvдэн эргэн тойрондох холбоосоороо мэдрэлд нєлєєлж эхэлдэг талаар дээр дурдсан. Энэ явц нь цаашлаад хvний тэнцвэрийн гол тулгуур болсон хєлєнд, євдєгний vенд нєлєєлж эхэлдэг. Мєн хєгшрєлтєєс vvдсэн ийм євчний vед дунд нурууны нугалмайд шахалт vvсгэснээс хvчтэй євдєлт мэдрэгддэг. Энэ нь яваандаа ясыг хэврэг болгож, хvний хєдєлгєєнийг хурдацтай хязгаарладаг. Энэ нь цэвэршиж байгаа эмэгтэйчvvд болон єндєр насны эрэгтэйчvvдэд элбэг тохиолддог зовиуртай євчин юм.
Харамсалтай нь ийм тєрлийн євчин настайчууд гэхгvй цахим мэдээлийн эрин vед улам залуужиж байгааг харуулсан судалгаа гарсаар байна. БНСУ-ын Эрvvл мэндийн яамнаас явуулсан нэг судалгаагаар нурууны євчнєєс болж эмнэлэгт хандаж байгаа хvмvvсийн 15 хувь нь 10-30 насны залуучууд байна гэж гарсан. Энэ бол анхаарах ёстой ноцтой асуудал. Мэдээж мэдээллийн эрин vеийн хєгжлийг дагаад Монгол Улсад ч энэ євчин залуужиж байгаа нь ойлгомжтой.
-Нуруу нугасны євчлєлийн 15 хувийг 18-30 насныхан эзэлж байна гэхээр vнэхээр энэ євчин залуужиж байгаа юм байна. Гол шалтгаан нь юу юм бол?
-Сvvлийн vед хvмvvс удаан хугацаагаар ухаалаг гар утас хэрэглэх, мєн интернет кафед олон цагаар суух, нотебоокийг єдєр тутам байнга хэрэглэх болсон. Энэ vедээ удаан хугацаагаар доошоо харж, нуруу хvзvvндээ ачаалал єгдєг болсноос нуруу нугасны євчнєєр євчлєх нь ихэссэн гэж дvгнэж болно. Мєн манай орны иргэдийн хувьд барууны хоол хvнсийг ихээр хэрэглэснээс таргалалт нэмэгдсэнээр нуруу, vе мєчний євчлєлд єртєх эрсдлийг нэмэгдvvлж байна.
Хvн хэтэрхий таргалснаар гэдэс нь урагшаа, нуруу нь хойшоо хотойдог. Энэ нь нуруунд шууд єгєх ачааллыг огцом нэмэгдvvлдэг. Vvн дээр эмэгтэйчvvд єндєр єсгийтэй гутал их ємсч байгаа нь нурууны дискний євчлєлийг бий болгоход яах аргагvй нєлєєлж байгаа юм.
-Нуруу, нугас євдсєн тохиолдолд зєв оношлох нь чухал асуудал гэдэг нь тодорхой. Оношилгооны ямар хэлбэрvvд байдаг вэ?
-Манай эмнэлэгт євчтєн ирэх vед хамгийн тvрvvнд тухайн хvний биеийн байдал хэр байгаад vзлэг хийж, хэрэгтэй гэж vзвэл “Xray” зураг авдаг. Энэ нь тухайн ясны нєхцєл байдал, хэлбэрийг мэдэх диск мєн эсэхийг батлах мэдээллийг олж авах хамгийн энгийн гэж болох ерєнхий шинжилгээ юм. “Xray” шинжилгээгээр дисктэй холбоотой євчин болох нь тодорхой болж нурууны vе их гэмтсэн тохиолдолд “CT” ба “MRI” зэргийн нарийн шинжилгээг хийдэг. “CT”-ээр ясны тухай илvv дэлгэрэнгvй нарийн мэдээллийг авч болдог. Нурууны диск байгаа нєхцєлд “MRI” шинжилгээ нь маш нарийн гаргаж ирдэг. Товчхондоо нурууны ясны холбоос эдvvдийн хооронд байдаг зєєлєн эдvvдийн байдал ямар байгааг маш нарийн мэдэх боломжтой шинжилгээ юм. Энэ нь мэдрэлийн эдийг ч маш сайн тодорхойлж чаддаг тул мэдрэлийг яг хаана нь дарж, хэрхэн нєлєєлж байгааг тодорхойлж чаддаг. Эдгээр нарийн шинжилгээнvvдийн дараа хагалгаа хийх эсэхийг шийддэг.
-“МRI”-ны шинжилгээгээр нурууны диск хазайсан нь батлагдлаа гэвэл заавал хагалгаанд орох ёстой юу?
-Энд хэлэхэд хvмvvс нурууны євчинг бие даасан євчин болсон тохиолдолд зайлшгvй хагалгаа хийлгэнэ гэж бодож явдаг. Мєн нурууны хагалгаанаас хvмvvс ихээхэн эмээж, тусгайд нь онцгой хvнд хагалгаа гэж vздэг. Мэдээж мэдрэлийн судастай холбоотой болохоор хvндхэн хагалгаа гэдэг нь vнэн л дээ.
Vvнээс болоод хагалгаанаас зайлсхийж, євчнєє хvндрvvлээд яваад байдаг. Харин манай “21 зуун” эмнэлгийн хувьд зvсэлт хийлгvй хагалгаа хийж байгаа. Дурангийн нарийн лазер хагалгааг энд хэлж байна. Бидний эмчилгээндээ нэвтрvvлсэн дурангийн хагалгаа бол манай Солонгост 10-аад хvний бvрэлдэхvvнтэй хийдэг, маш том хагалгаанд тооцогддог байсан юм.
Энэ нь тухайн шинжилгээний хариунаас хамаарна. Vнэндээ бол нурууны дисктэй холбоотой євчтєнvvдийн 10 хувь нь л хагалгаанд орох хэмжээнд хvрсэн байдаг. Бид гол нь хагалгааны бус эмчилгээгээр євчтєнvvдээ эмчлэхийг эрмэлзэж байгаа. Vvнд євдєлтийг арилгах, эмийн эмчилгээ дасгал хєдєлгєєн, физик эмчилгээ мєн тарианы эмчилгээг хэлж болно. Яг нурууны дисктэй холбоотой гэдэг нь шинжилгээгээр гарсан нєхцєлд нурууны мэдрэлийн тариа буюу vе хооронд vvссэн vрэвслийг дарах тариаг тарьдаг. Энэ бvхний дараа зохих vр дvн єгєхгvй бол хагалгааны эмчилгээг сонгодог.
-Нуруу нь євддєг болсон хvмvvс єдєр тутам юуг голлон анхаарвал зохих вэ. Амьдарлын зарим хэвшлээ єєрчлєх хэрэгтэй юу?
-Нурууны диск гэсэн хариуг авсан тохиолдолд хамгийн тvрvvнд хийх ёстой зvйл бол амралт байгаа. Амралт болон нуруугаа нэмж гэмтээхгvй байх нєхцлийг хангах нь хамгийн чухал. Эмчийн зєвлєгєєн доор дасгал хєдєлгєєнийг хийхээс эхэлнэ.
-Та єєрийнхєє “21 зуун” эмнэлгийн шугамаар Монгол Улсад ирсэн vv?
-Арай vгvй. Танай оронд нэг салбар нь vйл ажиллагаагаа явуулдаг “BTMedi” байгууллагын тєлєєлєгчийн газраас урьсаны дагуу Монголд нуруу нугас vе мєчний євчтэй хvмvvст vзлэг хийх зорилготой ирсэн. Маргааш буюу 31-нээс арваннэгдvгээр сарын 01-ний хооронд vзлэгээ хийхээр тєлєвлєсєн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
БНСУ-ын “21 зуун” эмнэлгийн ерєнхий эмч, нуруу нугасны мэргэшсэн эмч, Анагаах ухааны доктор Кан Вон Кvгийн vзлэгийн талаарх мэдээллийг Солонгосын эмнэлгvvдийн тєлєєлєгчийн газар хандах буюу, 70009395 утсаар лавлаж болох юм байна.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин