Хоолоо савхдаж идэх нь тустай юу

Эрт vеэс дорно дахинд тухайлбал, Хятад, Япон зэрэг оронд хоолоо савхдан идэж ирсэн нь дараах хэдэн зvйлд ашигтай гэж vздэг байжээ.

Бэдрэн хэсvvчилж яваа бадарчид биедээ халбага авч явах шаардлагагvй байж. Учир нь тэд замдаа тааралдсан дурын модоор савх хийдэг байсан гэнэ. Хоолоо зєвхєн савхаар баригдах хэмжээгээр авдаг тул хэзээ ч бєєн бєєнєєр нь vмхлэхгvйгээс гадна сайн зажилдаг байна. Хоолыг удаан зажилж идэх нь урт наслах аргын нэг юм байна.

Цэгэн массажаар мэргэшсэн хятад эмч нар савх барин хооллож суугаа хvн єєрийн гарт байдаг 40 орчим амьдралын чухал цэгvvдэд давхар массаж хийж байдаг гэсэн бол япон эмч нарын vзэж байгаагаар анх савхаар хоолоо идэж сурч буй хvvхэд халбагаар хоолоо иддэг хvvхдээс илvv тvргэн хєгждєг аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button