Долоо хоногийн тойм
Өнгөрөгч долоо хоногийн онцлрх үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өршөөлийн тухай хууль бүтэн болов
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрөгч чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулсан юм. ҮҮнд
-Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авахыг- өршөөхгүй,
-Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэхийг – өршөөнө,
-Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулахыг – өршөөхгүй,
-Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэхийг – өршөөхгүй,
-Хээл хахууль авахыг – өршөөхгүй,
-Хууль бусаар хөрөнгөжихийг – өршөөхгүй,
-Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг – өршөөхгүй.
Гацууртын ордын асуудал анхаарлын төвд ирэв
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д дахин өргөн барьснаар анхаарал ататж эхэлсэн. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд ч хөдөлгөөнд орж, эл хуулийг төслийг хүчтэй эсэргүүцэж эхлэв. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийг УИХ хоёр удаа буцаасан ч ийнхүү гурав дахь удаагаа УИХ-д орж ирлээ.
Уг тогтоолын төслийн танилцуулгад дурьдсанаар, Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох гэнэ. Иймд Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 472 дугаар зүйлийг үндэслэн тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ажээ.
Нийслэлийн өдөр тохиов
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ой өнгөрөгч дооо хоногт боллоо. Тэртээ 1639 онд “Ширээт цагаан нуур”-т өнөөгийн Улаанбаатар хотын суурь тавигдаж байсан түүхтэй. Өдгөө сая сая иргэдтэй болсон нийслэл хот маань өчигдөр ойн баяраа сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. 10-р сарын 29-нд болсон "Нийслэлийн өдөр" баярын парад шоу болохоос гадна Их хотын хямдралтай худалдаа Чингисийн талбайд боллоо. Мөн Нийслэлийн өөрчлөн байгуулалтыг харуулсан гэрэ зургийн үзэсгэлэн агрлаа.
Халх голд чөлөөт бус байгуулахыг бүх нийтээрээ эсэргүүцэж эхлэв
УИХ-ын 75-р тогтоолыг цуцлахыг шаардсан ард иргэдийн тайван жагсаал энэ сарын 28-нд Чингисийн талбайд болсон билээ. Уг жагсаалыг Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/-аас зохион байгуулсан бөгөөд энэ үеэр 75-р тогтоолыг дэмжих эсэх талаар иргэдийн саналыг авсан юм. Жагсаалд 21 аймаг болон хотын дүүргүүдээс нийт 5000 гаруй иргэн цугларч УИХ-ын 75-р тогтоолыг эсэргүүцэн, цуцлахыг дэмжиж гарын үсгээ зурсан байна.
Үүнээс гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Халх гол сумын иргэд газар нутаг дээрээ тайван жагсаал хийж мөн эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл энэ сарын 29-нд халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулах ажил Чингисийн талбайд болов. Уг үйл ажиллагааг "Халх гол миний нутаг" ТББ болоод Халх сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр нарын санаачилсан хэрэгжүүлж буй юм. Ийнхүү Халх голд хөдөө аж ахуйн зориулалтаар чөлөөт бүс байгуулах тухай асуудал ард түмний анхаарлыг татаж, эсэргүүцэгчдийн цуваа улам өргөжсөөр байна.
Olloo.mn