“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг саатуулжээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан гэрээс нь баривчилжээ. Түүнийг баривчлаад Зайсан дахь хорих газар саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч баривчилсан тухай мэдээлэл цацагдлаа.

Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй гэх мэдээлэл ч чих дэлсэв. Эхний ээлжид байцаалт авахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх. Тус компанийг огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс Ухаа худаг-Гашуун Сухайтын чиглэлийн төмөр замын ажилд 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button