Челси зургаа дахь хожигдлоо амслаа
Премьер лигийн өнгөрсөн жилийн аваргууд энэ улиралд тун тааруу амжилтыг үзүүлж байгаа. 11 дүгээр тойргийн дараах байдлаар тэд аль хэдийн зургаа хожигдож ердөө 11 оноотой хүснэгтийн 15 дугаар байрт бичигдэж байна.
Челси клуб 11 дүгээр тойргийн хүрээнд талбай дээрээ Ливерпүүлийг хүлээн авч, дахин хожигдол хүлээсэн байна. Тоглолтын эхний гоолыг Челсигийн Рамирес хийсэн ч эхний үе дуусахаас өмнө Ливерпүүлийн Фелиппе Коутиньо тэнцээний гоолыг оруулжээ.Улмаар хоёрдугаар үед Коутиньо болон Кристиан Бентеке нар гоолдсоноор “Улаанууд” өрсөлдөгчөө талбайд нь 1:3-аар буулган авлаа.
Б.Сансар
olloo.mn