Нийслэлийн нийтийн тээврийнхэн автобусууддаа GPS суулгахаас татгалзжээ
Зам тээврийн сайд М.Зоригт нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүхий л автобус, таксийг байршил заагч GPS суулгахыг даалгасан билээ. Гэтэл нийслэлийн нийтийн тээврийнхэн хот дотор үйлчилгээнд явдаг автобусууддаа байршил заагч суулгахаас татгалзсан байна.
Энэ талаар өнөөдөр болсон Сайдун шуурхайн хуралдаан дээр яригдсан байна. Иймээс Харин сайд М.Зоригт "Заавал GPS тавих ёстой. Танай галзуу хулгана шиг автобусан дотор жирэмсэн эмэгтэй төрмөөргүй байна" хэмээн Нийслэлийн авто замын газрын дарга Нанзаддоржид дахин сануулжээ.
Авто тээврийн үндэсний төвөөс өнөөдрийн байдлаар 640 тээврийн хэрэгсэл, таксины үйлчилгээнд явж байгаа машинуудын 90 гаруй хувьд нь GPS тавиад байгаа ажээ.
Г.Уянга
Olloo.mn