Авто захуудыг хүчээр буулгаж эхэллээ

Нийслэл хотын автозамын төвлөрөлийг сааруулах үүднээс хот доторх техникийн захуудыг нүүлгэх шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүрээн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр  “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулсан. Ингээд тус цогцолборын эхний ээлж ашиглалтад орсон боловч авто худалдаа эрхлэгчид нүүхгүй хэмээн гэдийх болсон билээ. Ингээд тэд жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж, нийслэлийн удирдлагуудтай тэмцэж байгаа юм. 

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А 980 тоот захирамж гаргаж, авто худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан долоон захыг хүчээр татан буулгахаар болсон байна. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд вокзалын ард байрлах 1000 автомашины худалдааг УБТЗ-ын хамгаалалтын албаны зохион байгуулалттайгаар хүчээр татан буулгаж, битүүмжилжээ.

 

Мөн ням гарагт цагдаагийн байгууллагын хүчээр Циркийн хойно байрлах автомашины худалдаачдыг хүчээр тараажээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button