Өршөөлөөр суллагдах иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Төр иргэддээ өршөөл үзүүлж ял эдэлж байсан 1700 орчим иргэд эрх чөлөөтэй болно. Тэгвэл өршөөлөөр суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чилэлээр Хөдөлмөрийн яам ажиллаж байгаа ажээ. Эрх чөлөөтэй болсон иргэдийг таван төрлийн сургалтад хамруулах ажээ.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ талаар "Ажил олгогч эзэд, хувийн компаниуд суллагдаад гарч байгаа иргэдийн ажлын байраар хангасан тохиолдолд тухайн байгууллагыг урамшуулах асуудлыг судалж байгаа. Ийм ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа" гэжээ.
Мөн Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх, ажлын хэсэг суллагдаж буй хүмүүсийн зөв төлөвшилд анхаарч, сургалт зохион байгуулах гэнэ.
Г.Уянга
Olloo.mn