IV төрөхийн барилгын санхүүжилтын асуудлаар мэдээлэл хийнэ
09:00 цагт НМХГ-ын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал эхлэнэ. Тус хурлаар ионжуулагч цацрагийн үүсгүүр, рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүн, барилгын материалын үйлдвэрүүдэд хийсэн шалгалт, нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай хэлэлцэнэ.
09:30 цагт МАН-ын 6 давхарт Улс төрийн товчооний гишүүд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг өгнө.
10:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд, МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас мэдээлэл хийнэ. Хорио цээр, экспорт, импортын хяналттай холбоотой мэдээллүүдийг өгнө.
11:00 цагт Тусгаар тогтнолын ордон 6 давхарт Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоотой санамж бичиг байгуулна. Энэ үеэр залуу эмэгтэйчүүдэд чиглэсэн хэд хэдэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн.
11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” брэндийн хамтран зохион байгуулж буй “SNOW 2016” шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Энхрийн үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөхийн барилгын санхүүжилтын асуудлаар АТГ-т хандсан талаар мэдээлэл хийнэ.
16.00 цагт “Хуул зүйн мэргэшүүлэх сургалтыг монгол улсын хууль зүйн их, дээд сургуульд нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгуулагдана.