МАХН-ынхан Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргаар томилох гэнэ үү

МАХН-ынхан саяханы нэг өдөр “Өргөө” зочид буудалд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралджээ. Тэд уг уулзалтаараа хэд, хэдэн асуудлыг ярилцсан гэх. Намынхаа нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргад зүтгүүлэх асуудлыг хэлэлцэж, үндсэндээ дэмжсэн гэнэ. МХЕГ-ын даргаар МАН-ын гишүүн Б.Раднаабазар ажиллаж байгаа юм. Гэвч МАН-ынхан Засгийн газраас хөөгдөж оронд нь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлэг орсон учраас тус агентлагийн даргыг солих ажиллагаа ийн эхэлсэн бололтой.

 

Харин МАХН-ын залуу гишүүд Ц.Шаравдоржийг эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл ч байна. Учир нь Ц.Шаравдорж нь улсад хийдгээ хийгээд тэтгэвэрт суух насан дээрээ байгаа. Гэтэл залуусынхаа өмнүүр орж буйд тус намын их л цухалдаж буй гэнэ.  

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button