Хушны самар борлуулаад 3 тэрбум төгрөг олжээ

​Улсын хэмжээнд зургаан аймгийн 14 суманд хуш мод ургадаг ажээ. Үүнээс найман суманд самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл олгодог байна. Тэгвэл энэ жилийн байдлаар иргэд самар түүж, түүнийгээ борлуулан ойролцоогоор 3 орчим тэрбум төгрөгийг олж, амьжиргаагаандаа нэмэрлэжээ.

Тиймээс цаашид самрыг экспортод гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг түлхүү барина. Гэхдээ зөв зохистой түүх, хушан ойгоо хамгаалах асуудлыг орхигдуулахгүй гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг ярьсан байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button