НИТХ-ын дарга Д.Баттулгыг хууль бус үйл ажиллагаатай тэмцэхгүй байна гэв

“Хан-Уул хөгжлийн төлөө холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийж  НИТХ-ын дарга Д.Баттулгад санал хүргүүллээ. Тус холбооныхны зүгээс Д.Баттулгын үйл ажиллагаа, үйлдлүүд нь хууль тогтоомж, ёс суртахуун, ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна гэж үзэж байгаа аж. 

Холбооны тэргүүн Г.Батсайхан “Нийслэл хотын иргэд биднийг толгойлж байгаа эцэг хүний хувьд хяналт тавих субьект нь НИТХ-ын дарга та өөрөө байх учир таныг энэ цагаас хойш хууль бус шийдвэрт хяналт тавьж ажилах үүргээ ухамсарлан хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэсэн юм. Тэд өнөөдөр  “Алдаатай шийдвэр гаргуулахгүй, хуульд заасан хяналтыг сайжруулах сайхан сэтгэлийн угаас 25 жилийн өмнөх хонхны дууны хөг нь өнөөдөр мөн үү" гэдгийг сануулахаар Д.Баттулгад хонх бэлэглэж байгаагаа ч онцоллоо.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button