Сагсан бємбєгийн залуучуудын аварга болно

Сагсан бємбєгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишvvн Д.Даваахvvгийн нэрэмжит 19 хvртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Тус тэмцээнд 1996 оноос хойш тєрсєн тамирчид тоглох бєгєєд хот, аймаг, дvvрэг, клуб, их, дээд сургуулиудын нийт эрэгтэй 20 баг, эмэгтэй найман баг оролцохоор бvртгvvлжээ.

Ирээдvйн шилдэг баг, тамирчид тєрєн гардаг энэхvv тэмцээн арваннэгдvгээр сарын 9-16-ны хооронд Спортын тєв ордонд болно. Тэмцээнийг Монголын Vндэсний сагсан бємбєгийн холбоо зохион байгуулж байгаа бєгєєд Монголын сагсан бємбєгийн шvvгчдийн холбооны шvvгчид шvvн явуулах юм.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мєнгє, хvрэл медаль, єргємжлєл vнэ бvхий зvйлээр шагнаж урамшуулна. Мєн байрлал бvр дээр “Шилдэг гарааны таван тоглогч”-дыг тодруулж, улмаар 19 хvртэлх насны эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багуудыг байгуулан, цаашид олон улсын тэмцээн, уралдаануудад оруулах зорилготой ажиллах аж.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button