ITB Берлинд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүй

Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцсон. Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцдог юм.

“ITB Berlin” үзэсгэлэнд оролцож улс орноо сурталчилсан улсад ирэх жуулчдын тоо нэмэгддэг тул Монгол Улс зохион байгуулалт сайтай оролцож, нүүдэлчдийн соёл ахуй, үндэсний ёс уламжлал, өвөрмөц байгалиа сурталчлан жуулчид татах гол зорилт тавьж байгаа гэдгээ тухайн үед зохион байгуулагчид мэдэгдэж байсан. Тийм ч учраас манайх энэ ажилд их хэмжээний мөнгө зарцуулсан. 

Тодруулбал энэ арга хэмжээнд зориулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нэгдүгээр сард бэлтгэл ажлын төлбөр болгож Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-д нэг тэрбум 729 сая төгрөг шилжүүлжээ. Харин хоёрдугаар сарын 24-нд  мөн тус ТББ-руу дахин 349 сая 817 мянгыг шилжүүлсэн бол хоёрхон хоногийн дараа нэг тэрбум 740 сая 183 мянгыг нэг удаа, 879 сая 393 мянга 700 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд нийтдээ гурван тэрбум 819 мянгыг IT Berlin үзэсгэлэнгийн арга хэмжээнд зарцуулжээ.

Харамсалтай нь манайх эдийн засгийн хямралтай үедээ өдий төдий мөнгө зарцуулсан ч энэ нь амжилт олоогүй юм. Зохион байгуулагчдын зүгээс тооцоолж байсан шиг нь жуулчид манайд ирэх нь байтугай харин ч энэ жил манайд ирэх жуулчдын тоо эрс цөөрснийг статистик харуулсан билээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button