Газрын тосны экспорт нэмэгджээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл аравдугаар сарын сүүлийн үзүүлэлтээр 763.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Импортын хэрэглээ танагдсанаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны тэнцэл 130.4 сая ам.долларын ашигтай гарчээ.

 

Энэ оны эхний 10 сард гурван тэрбум 926.7 сая ам.долларын экспорт хийсэн бол импорт гурван тэрбум 163.3 сая ам.доллартай тэнцсэн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2015 оны эхний 10 сарын нийт экспортын 78.4 хувийг эзэлж, гурван тэрбум 81.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн гадаад зах зээлд борлуулжээ.

 

Ялангуяа нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 22 хувь, төмрийн хүдрийнх 20.5 хувь, цайрын хүдрийн экспорт 5 орчми хувиар буурсан бол алт, зэс, газрын тосны экспорт 10-19.5 хувиар нэмэгдсэн аж.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button