Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж байна

​Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт сэжигтнээр татагдаад буй “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон билээ. Гэвч Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар нь Монголд байхгүй байгаа билээ. Иймээс Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр сэжигтнээр нэрлээд байгаа юм.

 

Дашрамд дуулгахад, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн саатуулаад байгаа юм. Тэднийг төмөр замд оруулах ёстой их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан хэмээн буруутгаад байгаа юм. 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button