Гар утсыг олон жил хэрэглэвэл чихний хавдартай болдог уу

Шведийн эрдэмтэд хэрвээ хvн гар утсыг 10 болон тvvнээс дээш жилийн хугацаагаар хэрэглэвэл чихний хавдартай болох эрсдэл нь нэмэгдэнэ гэдгийг тогтоожээ. Каролины их сургуульд 750 хvнд судалгаа хийсний vр дvнд тэд ийн дvгнэсэн байна. Гар утас тархины мэдрэлийн эд эсэд хавдар vvсэх явцыг дєрєв дахин ихэсгэдэг ажээ. Тиймээс хоёр чихэндээ ээлжилж гар утсаа барьж ярьдаг бол аюул хоёр дахин их гэсэн vг.

Судалгаанд оролцсон 750 хvнээс хавдар илэрсэн 150 хvний ихэнх нь 10-аас багагvй жил гар утас хэрэглэсэн байжээ.Энэ судалгааг хийсэн эрдэмтэн Андерс Альбам гар утас хэрэглэхгvй байхыг зєвлєхєєс татгалзаж байгаа бєгєєд харин гар утсыг толгойдоо ойртуулахгvйн vvднээс “Хэндс дори” системийг санал болгожээ. Гэтэл тvvний судалгааг Английн эрдэмтэн Майкл Кларк vгvйсгэжээ. Мєн судалгаанд оролцогсод нь аналог системийн гар утас хэрэглэдэг байж. Харин 1990-ээд оны дунд vеэс эхлэн GSM системийн гар утсыг хvмvvс єргєнєєр хэрэглэх болсон тул дээрх эрсдэл арай багассан гэнэ.

М.Кларк Шведийн эрдэмтдийн дvгнэлтийг хангалтгvй байгааг дурдаад гар утас аюулгvй гэдгийг мэдэгдсэн байна. Их Британид дєрвєн хvн тутмын гурав нь гар утастай байдаг ч чихний хавдар тийм их анзаарагддаггvй ажээ. Хэдийгээр эрдэмтэд энэ талаар санал зєрєлдєєнтэй байгаа ч болгоомжлох vvднээс онцын чухал шаардлагагvй бол хvvхдvvдэд гар утас авч єгєхгvй байхыг санал нэгтэйгээр зєвлєжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button