Л.Эрхэмбаярыг шалгуулахаар шүүхэд хандахаа мэдэгдэв

МАН-ын бүлгээс АН-ын нэр бүхий хүмүүсийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан. Тэгвэл энэ талаараа мэдээлэл хийж, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг МАН-аас уучлал эрж, залруулга гаргахыг шаардлаа. Мөн түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүхэд хандахаа мэдэгдэв.
Л.Эрхэмбаярын хувьд “Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор ипотекийн зээлийн хүү өснө. Ийнхүү зээлийн хүүг өсгөх гэж байгаа нь МАН-ын захиалгатай” гэх утга бүхи мессежийг нийтэд тараасан юм. Иймээс МАН өөрсдийгөө Цэцтйг дүгнэлтэд хамаагүй, өөрсдийг нь гүтгэж, нэр хүндэд нь хардсан хэмээн ийнхүү мэдэгдэл хийлээ.
Г.Уянга
Olloo.mn