Чуулган хуралдахгүй бололтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүйн улмаас хуралдахгүй байсаар 15.20 цагтай золгоод байна

Чуулганы өчигдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс товлоод байсан ч МАН-ын бүлэг дийлэнх асуудлаар 5 хоногийн завсарлага авсан. Тус бүлэг Сонгуулийн тухай хуулиар эрх баригчидтай зөвшилцөлд хүрэхгүй байгаа тул ийн завсарлага авч байгаагаа мэдэгдээд буй. Мөн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хэмээн бүлгийн удирдлагууд удаа дараагийн мэдээлэлдээ дурдсан.

Иймээс чуулганы хуралдаан хуралдахгүй болоод байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг 14.00 цагаас сонсох байв

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button