Дорнод аймагт шатахууны үнэ буурлаа

Алслагдсан бүс нутгуудын шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор Засгийн газар 2015 оны аравнэгдүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн аймгуудад шатахууны үнэ буурч нийслэл хотоос ялимгүй зөрүүтэй болсон юм.

Тэгвэл өнөөдрөөс зүүн бүсийн зарим аймгуудад шатахууны үнэ буурч Улаанбаатар хоттой адил үнэтэй боллоо.Тодруулбал Дорнод аймагт шатахууны үнэ буурч АИ92 бензин хуучин 1880 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрөөс 1660 төгрөг болсон байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button