Экспорт, импорт буурав

Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 7.7 тэрбум ам.доллар болсон талаар Монгол банк мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.8 хуваарь буурсан үзүүлэлт юм. Үүнд экспорт 947.5 сая ам.доллар, импорт 1.3 тэрбум ам.доллараар багассан нь нөлөөлжээ. Харин гадаад худалдааны тэнцэл 748.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Мөн гадаад худалдааны нөхцөлийн индекс 21.3 хувиар буурлаа. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн бүтээгдэхүүн нийт экспортын 74, ашигт малтмалын экспортын 85 хувийг бүрдүүлжээ. Экспортын голлох бүтээгдэхүүний үнэ болон хэмжээ нь өмнөх оны мөн үеэс буурсан байна.
Тухайлбал, өнгөрсөн оны эхний 11 сард манай улс 17 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны байдлаар 12.8 сая тонн болон хумигджээ. Мөн төмрийн хүдрийн экспорт багасав. Харин зэсийн баяжмал болон боловсруулаагүй нефтийн экспорт өмнөх оноос өссөн боловч үнэ нь хямдарсаар нийт дүн доошилжээ.
olloo.mn