Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчдынхаа цалинг идсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ

11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн" болон цаг үеийн бусад сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11.00 цагт: Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид байлдааны туг гардуулах ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хашаанд болно. 

 

11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчдынхаа цалинг идсэн гэх асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

 

11.00 цагт: Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн холбогдох төлөөлөгч, мэргэжилтнүүдтэй хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал НҮБ-ын байр, 3-р давхар, Хурлын танхимд болно.

 

11.20 цагт: "GIMEX LLC" болон "National Film production"-аас хамтран "Нутаг" сэдэвт гар зургийн уралдааныг хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл зарлаж байгаа талаар мэдээлэл хийхээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

14.00 цагт: ""Балдорж" шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр" онол практикийн бага хурал Улаанбаатар Зочид буудлын "Хөх Асар" хурлын танхимд болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button