Микронуудыг халж чадах уу

Бага оврын автобус буюу микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж үйлчилгээнээс хална хэмээн албаныхан аль дээр мэдээлж байсан. Гэвч энэ ажил хэрэгжихгүй байгаа бөгөөд он дуусахад цөөн хоног үлдээд байгаа юм.

Өнгөрсөн жил 519 микрог стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хассан байдаг юм. Гэвч эдгээр микронууд хулгайгаар хөдөлгөөнд оролцсоор байгаа билээ. 

Микро автобуснуудыг насжилтаар нь халж, оронд нь дунд оврын автобусыг шинээр нэвтрүүлж нийслэлийн алслагдсан гэр хороолол руу явуулна хэмээн албаныхан тайлбарлаж байгаа.

Тэгвэл одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус явдаг юм байна.Үүнээс туслах шугамд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдах аж. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button