ЦЕГ-аас банк дээрэмдсэн этгээдүүдийн талаар мэдээлэл хийхээ мэдэгдэв

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банканд халдсан гэмт хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийхээ мэдэгдлээ. Иймээс цагдаагийн эх сурвалжаас гэмт этгээдүүд баригдсан уу, ямар учраас мэдээлэл хийхээр болов хэмээн лавлахад тодорхой хариу өгөхгүй байна. Юутай ч 14.00 цагаас болох хэвлэлийн бага хурлын үеэр тодорхой хариу өгөх гэнэ.
Гэмт этгээдүүд хоёулаа байсан бөгөөд тэд 360 гаруй сая төгрөгийг тус банкнаас дээрэмдсэн юм.