Бие даагчид алийг нь дэмжээд , юуг нь дэмжихгүй вэ

УИХ-ын гишүүн бие даагчид төлөөлөн мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Ц.Даваасүрэн хэлэхдээ,

-Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд валютын ханшийг Монголбанк бодлогоор зохицуулна гэсэн заалт оруулж байгааг дэмжинэ.

-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гурван гишүүний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даагчид дэмжинэ. Хуулийн төсөлд харваачдад улсын цол тэмдэг олгох асуудлыг тусгасан.

-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 600 км-ээс алслагдсан байх юм бол татварын хөнгөлөлт эдлэх асуудлыг тусгасан тул бие даагчид дэмжинэ.

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй.

-“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй.

-Зээлийн барьцаатай холбоотой цэцийн дүгнэлтэд санал нийлэхгүй” хэмээлээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button