Банк дээрэмдсэн этгээдүүд төрсөн ах дүү хоёр байжээ

Худалдаа Хөгжлийн банкны салбараас 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Банк дээрэмдсэн этгээдүүдийг өнөөдөр Улаанбаатар хотоос баривчилсан байна. Хэрэгтэн Э, Б нар нь 1985, 1992 онд төрсөн ах дүү хоёр байжээ.
Тэдний дээрэмдсэн мөнгөний хэмжээ 380 сая төгрөг байжээ. Ийнхүү цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажилласны үндсэн дээр өчигдөр гарсан хэргийг цаг алдалгүй илрүүллээ.
Г.Уянга
Olloo.mn