Барилгачин А.Отгонбаярт СУИС-ийн дуулаачийн ангид суралцах эрхийн бичиг гардууллаа

"Авъяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчийг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус шоу нэвтрүүлэгт гуравдугаар байр  эзэлсэн А.Отгонбаярт СУИС-ийн дуулаачийн ангид үнэ, төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Ийнхүү түүнийг дэмжиж байсан монголчуудын хүсэл биелж, барилгачин А.Отгонбаяр дуучин болох замналынхаа эхлэлийг ийнхүү тавьлаа.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button