Хоёр дарга яриад намуудыг нэгтгэчихдэг юм биш

Єнгєрсєн бямба гарагт МАН-ын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболдын нийгэм, улстєр, намын дотоод асуудлын талаар илтгэл тавьсан билээ. Ирэх 2016 оны сонгуульд МАН-ын ямар бэлтгэлтэй, ямар зорилготой орохыг урьдчилан хэлэлцсэн МАН-ын Бага хурлын III хуралдааны талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбат, Нарийн бичгийн дарга Гантулга нар мэдээлэл хийсэн юм. Тэдний мэдээллээс vзвэл ємнєх сонгуулийн ялагдалдаа дvгнэлт хийсэн МАН ирэх 2016 оны сонгуульд томоохон зорилго, амбицтай оролцох бололтой. Хvн хvч, боловсон хvчнээ тараан байршуулж, хєрєнгє санхvvгийн асуудлаа ч ихэд зутаатгаж буйгаа нь тодорхой болов.
Ялангуяа намынхаа анхан шатны байгууллагууд руу хандсан онцгой бодлого боловсруулан хэрэгжvvлж эхлээд байгаагаа МАН-ын дарга нар мэдэгдсэн юм. Энэ vеэр МАН-ын дарга М.Энхболд дараах тайлбарыг хийлээ.
-МАН-ын Бага хурлын III хуралдаан хэрхэн болж єнгєрєв. Ємнєє тавьсан зорилгоо биелvvлэв vv?
-Єнгєрсєн бямба гарагт манай намын Бага хурлын III хуралдаан ємнєє тавьсан зорилтоо бvрэн биелvvлж, амжилттай хуралдлаа. Энэ сарын хоёрны єдєр МАН-ын Удирдах зєвлєл хуралдаж намын бага хурлыг 12-ны єдєр Улаанбаатар хотод хуралдуулах шийдвэр гаргасан байсан. Товлосон цагтаа намын бага хурал єнгєрсєн бямба гарагт хуралдаж тодорхой тав, зургаан асуудлыг хэлэлцэж шийдвэрvvдээ гаргалаа. Бага хурлаар юуны ємнє улс орны санхvv, эдийн засгийн єнєєгийн нєхцєл байдал, дараа нь МАН-ын дотоод ажил амьдралтай холбоотой асуудлуудаар улстєрийн илтгэлийг миний бие тавьсан.
МАН-ын Гvйцэтгэх дээд байгууллага болох Удирдах зєвлєлийн єнгєрсєн нэг жилийн дотор хийсэн ажлын тайлан илтгэлийг намын Ерєнхий нарийн бичгийн дарга тавьсан байгаа. Гуравдугаарт хvний нєєцийг бvрдvvлэх, шилж сонгох, улстєрч боловсон хvчнvvдтэй хариуцлага тооцох намын журмаа шинэчлэн баталлаа. Дєрєвдvгээрт ирэх жил болох УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших хvмvvсийг хэрхэн хэлэлцэж, шийдвэрлэх талаар намын хэмжээнд дагаж мєрдєх журмыг хэлэлцэж баталлаа. Тавдугаарт мэдээж сонгууль болоход аливаа улстєрийн намд хєрєнгє санхvvгийн асуудал босч ирдэг. Энэ ч vvднээс хандив, татвар, хураамжуудыг нийт намын хэмжээнд хэрхэн хураан авч, намынхаа vйл ажиллагаанд санхvvгийн дэмжлэг vзvvлж ажиллах вэ гэдэг талаар санхvvжилтийн журам гаргахаар ярилцаж баталлаа. Эцэст нь зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудал тус бvрээр тодорхой шийдвэр гарсан.
-Монгол Улсын эдийн засаг нийгмийн байдлыг авч хэлэлцсэн гэж байна. Ямар дvгнэлт, шийдвэр гаргасан бол?
-Тийм ээ. Монгол орны єнєєгийн нийгэм эдийн засаг, санхvvгийн байдалд иргэн бvр санаа зовж байгаатай адил МАН ч тодорхой дvгнэлт, хийж цаашид хэрэгжvvлэх бодлогоо ярилцлаа. Єнєєдєр дундаж орлоготой тоо багасаж, ядуу иргэдийн тоо огцом нэмэгдэж байна. Хэвийн хэмжээнд vйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо ч маш хурдацтай буурч, єдєр ирэх тусам vvд хаалгаа барьж байна. Ер нь дотооддоо байдал єдрєє єдєрт муудаж байгааг тал бvрээс нь нухацтай ярилцлаа. Гадаад талдаа єр зээлд их хэмжээгээр баригдаж Олон улсын байгууллагуудын зvгээс Монгол Улсад єгдєг vнэлэлт дvгнэлт бас л тасралтгvй муудаж, зээлжих зэрэглэл муудсаар байгаа талаар дvгнэлт хийж ярилцлаа. Байдал ийм базаахгvй байгаа vед МАН цаашид ямар бодлого, чиглэлээр vйл ажиллагаа явуулж эрх баригчдад сануулга, шаардлага тавьж ажиллах талаар ч ярилцаж шийдвэр тогтоол гаргалаа.
-Мэдээж ємнєх сонгуулийн ялагдал дээр томоохон дvгнэлт хийж, 2016 оны сонгуульд хэрхэн оролцох талаараа зорилт дэвшvvлсэн байх. Тэр талаараа тайлбарлахгvй юу?
-Мэдээж намын бага хурал энэ асуудалд хамгийн гол анхаарлаа хандуулсан. Хамгийн гол нь 2016 оны сонгуулийн бэлтгэлийг одооноос хангаж, ялангуяа намын анхан шатны байгууллагууд энэ ажилд ихээхэн vvрэг рольтой ажиллах ёстойг дvгнэж ярилцсан байгаа. Хvн хvч, бvтэц зохион байгуулалт, мэдээж хєрєнгє санхvvгийн асуудлыг орхигдуулахгvй шийдээд явах ёстой талаар санал нэгдэж тодорхой шийдвэрvvд гаргалаа. УИХ болон Орон нутгийн сонгуульд оролцох мєрийн хєтєлбєрийг хэрхэн бэлдэх вэ, одоогийн ярилцаж байгаа мєрийн хєтєлбєрvvдээ хэрхэн яаж чанаржуулах вэ гэдгийг тал талаас нь нухацтай ярилцлаа.
Єнгєрсєн зургаан сарын турш явуулсан “Бид хамтдаа” аян болон єнгєрсєн арваннэгдvгээр сард явуулсан Vндэсний хэмжээний долоо хоногийн форум дээр яригдсан зvйлvvдийг vнэлж, дvгнэн цэгнэж 2016 он гарсны дараа эцсийн байдлаар иргэд олон тvмний санаа бодлыг сонссоны дараа сонгуульд оролцох МАН-ын мєрийн хєтєлбєрийг дэвшvvлэн тавих ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Бид улс орны цаашдын ирээдvй, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах асуудлыг мєрийн хєтєлбєртєє тусгахын зэрэгцээ одоогоос дєрвєн жилийн ємнє улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байсан ядаж тэр тvвшинд буцаан аваачих талаар МАН ямар байр суурь баримтлан ажиллах ёстой вэ, гарсан алдаа завхарлуудыг хэрхэн засч сайжруулах ёстой вэ гэдгийг ч дvгнэж тодорхой шийдвэр гаргасан. Жил гаруйхны дараа 2017 он гараад Монгол Улсын эдийн засагт тун хvчтэй нєлєєлєх гадаадад тєлєх их єрийн эргэн тєлєлт эхэлнэ.
Тэр vед асуудлыг хэрхэн хохирол багатай, ард иргэдийн амьдралыг аль болох савалгаатай багатайгаар хэрхэн зохицуулах арга замын талаар ч ярилцлаа. Энэ бvх асуудлуудыг 2016 оны сонгуульд оролцох МАН-ын мєрийн хєтєлбєрт тодорхой хэмжээгээр тусгахдаа тухайн салбаруудын эрдэмтэн мэргэд, судлаачдын санал дvгнэлтийг оролцуулан боловсруулах ёстой гэдэг дээр санал нэгдлээ.
Дээр нь ирэх жил тохиох манай намын Ерєнхий нарийн бичгийн даргаар 40 гаруй жил ажилласан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэн єнгєрvvлэх талаар ярилцаж тодорхой шийдвэр гаргалаа.
-МАН-д бvтэц зохион байгуулалтын хувьд нэлээн томоохон єєрчлєлт хийгдсэн гэж яригдаж байна. Энэ талаар?
-МАН-ын гvйцэтгэх байгууллага болох Удирдах зєвлєл, тэргvvлэгчдийн тvвшинд намны хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажлыг хангах шаардлагын vvднээс орон тоог тодорхой хэмжээгээр нэмэгдvvлэх шийдвэр гаргасан байгаа. Тухайлбал баг хорооны тvвшинд намын анхан шатны байгууллагын тэргvvлэгчид таваас долоо байсан бол долоогоос ес, сум дvvргийн тvвшинд намын гvйцэтгэх дээд байгууллага долоогоос есєн орон тоотой байсныг есєєс 11, аймаг нийслэлийн хэмжээнд намын байгууллагын тэргvvлэгчид долоогоос 13 байсныг 13-аас 17, намын Удирдах зєвлєлийн гишvvний тоо 21 байсныг 29-єєс 31 болгон єргєжvvлэх шийдвэр гаргалаа. Намын гvйцэтгэх байгууллагуудын орон тоог ийнхvv нэмэгдvvлж байгаа нь сонгуулийн бэлтгэл ажлыг чанаржуулах, хариуцлагатай ажиллах нєхцєл бололцоог сайжруулна гэж vзсэн юм. Нам бvх шатандаа сонгуулийн бэлтгэл ажлыг дээд зэргээр хангахын тулд нэгдмэл зорилготой, нэг удирдлагатай ажиллах ёстой гэдэг vvднээс дээрх шинэчлэлтийг хийж байна.
Намын Удирдах зєвлєлийн тvвшинд нарийн бичгийн дарга нарын тоог хоёроор нэмэгдvvллээ. Энд намын сонгуулийн бэлтгэл ажлыг хариуцаж ажиллах нарийн бичгийн даргаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бvлгийн ахлагч Д.Амарбаясгаланг, УИХ-ын намын бvлгийн vйл ажиллагааг МАН-ын Удирдах зєвлєл болон сонгуулийн бэлтгэл ажилтай уялдуулж байх vvднээс УИХ дахь МАН-ын бvлгийн ахлагч С.Бямбацогт нарыг МАН-ын нарийн бичгийн даргаар сонгосон.
Дээр нь найман хvнийг Удирдах зєвлєлийн гишvvнээр нэмж сонгосон байгаа. Эдгээрт НАМЭХ-ны тэргvvн Ц.Цогзолмаа, ахмадын холбооны тэргvvн С.Тємєр-Очир, НАМЗХ-ны тэргvvн Г.Тэмvvлэн, НАМОХ-ны тэргvvн Д.Гантулга, УИХ-ын гишvvн Є.Энхтvвшин, Сv. Батболд, Шадар сайд асан У.Хvрэлсvх, Гадаад харилцааны сайд асан Д.Занданшатар гэсэн найман хvнийг Удирдах зєвлєлийн гишvvнээр томилон ажиллуулахаар болсон.
Бага хурлаас гаргасан тогтоол шийдвэрvvдийг орон нутагт сурталчлах, ард иргэдэд таниулах шийдвэр гарч бага хурлын гишvvд ойрын vед харьяа газар орондоо энэ ажлыг хийх тодорхой vvрэг чиглэл авсан байгаа.
Бага хуралд оролцох ёстой 310 гишvvнээс 195 гишvvн оролцож ємнєє тавьсан зорилтоо бvрэн биелvvлснээр єндєрлєлєє.
-МАН 2016 оны сонгуульд оролцох санхvvжилтээ хэрхэн бvрдvvлж байгаа вэ. МАН-аас 2016 оны сонгуульд нэр дэвших гишvvд ойролцоогоор хэдэн сая тєгрєгийн хандив єгч байж эрхтэй болов вэ?
-Нэр дэвшигчийг хэрхэн яаж сонгох вэ гэдгийг нэлээн нухацтай ярилцсан. Ингээд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмыг баталсан. Ер нь МАН-ын хувьд ємнє нь ч хандивын их багын хэмжээгээр шууд нэр дэвшvvлээд байсан зvйл байхгvй. Хамгийн гол нь тухайн сонгуульд хамгийн ялах магадлалтай хvмvvсээ л дэмжиж, нэр дэвшvvлэх талаар ярилцсан. Ер нь намын анхан шатны байгууллагууд, ард иргэдийн санаа бодлыг хамгийн гол хэмжvvр болгон авч vзэх талаар ч яригдсан. Гол нь ард иргэдэд хvлээн зєвшєєргєдсєн, тэдний итгэлийг хvлээсэн, хvлээж чадах хvмvvсээ 2016 оны сонгуульд тvлхvv нэр дэвшvvлэхээр тохиролцож чадлаа. Анхан шатны байгууллагаас тодроод гарч ирсэн хvмvvсээ аймаг, нийслэл дээр бєєгнvvлж байгаад УИХ-д нэр дэвшигчдийг намын Удирдах зєвлєлд, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг нийслэлийн намын байгууллагууд дээр тус тусдаа ярилцаж эцсийн шийдвэр гаргахаар болсон.
Эцсийн шийдвэрийг гаргахдаа нэгдvгээрт анхан шатанд хийгдсэн хэлэлцvvлэг, олон нийтийн санаа бодол ерєнхийдєє ямар байна вэ, хоёрдугаарт тухайн нэр дэвшигч улстєрчийн хувьд тухайн тойрог, хороон дээр єрсєлдєх бvх талын шаардлагыг хэрхэн хангаж байгааг онцгойлон харгалзаж vзнэ. Эцэст нь бvх талын судалгааг бид нэлээн чимхлvvр, нарийн хийж байгаа. Судалгаан дээр нэр хvнд нь єсч байна уу, буурч байна уу гэдгийг нэлээн сайн харгалзан vзсэний vндсэн дээр нэр дэвшvvлэх хvнээ эцсийн байдлаар шийднэ. Бага хурлаас ийм л шийдвэр, шаардлага дэвшvvлэн гаргалаа.
Намын санхvvжилтийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний дэмжлэгийг улсын тєсвєєс авч байгаа. Мэдээж энэ бол сонгуульд зарцуулах тодорхой нэг эх vvсвэр. Мєн нєгєє талаар гишvvдийн татвар, тодорхой хэмжээний хандив дээр тулгуурлаж байгаа нь нууц биш. Хандив бол Улстєрийн намуудын тухай хуульд тусгагдсан хvрээнд цуглуулж санхvvжилтээ босгоно гэсэн тєлєвлєгєєтэй байгаа. Гол нь МАН-ын санхvvгийн байдал нь ер нь хэзээнээсээ нэлээн тогтвортой явж ирсэн. Хэрхэн яаж санхvvжиж байгаа нь ч намынхаа хvрээнд тодорхой байдаг. Бид гvйцэтгэх дээд байгууллагаараа жил жилийн тєсєв, сонгуулийн жилийн тєсвийг бvх талаас нь нарийвчлан тооцож, тооцоо судалгаа, нарийн хяналтын дор зарцуулдаг. Товчхондоо єнєєдєр мєрдєгдєж байгаа Улстєрийн намуудын болон санхvvжилтийн тухай хуульд МАН-ын бvх vйл ажиллагаа зохицож, зохицуулагдаад явж байгаа.
-МАХН-тай эвсэл болж сонгуульд оролцох талаар багагvй ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Угшил нэгтэй МАХН-тай нэгдэж сонгуульд оролцох талаар анхан шатны байгууллагуудын зvгээс зарим нэгэн санал гарч байгаа нь vнэн. Єнгєрсєн арваннэгдvгээр сарын 4-нд хоёр намын 30 гаруй ахмад гишvvд цуглан ярилцаад “2016 оны сонгуульд МАН, МАХН нэгдэж оролцвол илvv vр дvнтэй” гэсэн шийдвэр гаргасанаа бидэнд гардуулсан. Тэрхvv єргєх бичигтэй намын удирдлага сайтар танилцсан нь vнэн. Харин арваннэгдvгээр сарын 25-нд МАН–ын Бага хурлын гишvvд болон идэвхтэн сонгуультан оролцсон есєн залуу намын удирдлагуудад МАХН-тай нийлэх, эвсэх асуудалд маш тооцоо судалгаатай, ул vндэстэй хандахыг сануулсан бичиг ирvvлсэн. МАН-ын Удирдах зєвлєл тэдгээр бичгvvдийг нарийвчлан авч vзэж нэгбvрчлэн ярилцсан байгаа. Саяын бага хурал дээр улстєрийн илтгэл тавихдаа ч миний бие дээрх хоёр бичгийн талаар дэлгэрэнгvй тайлбарласан. Хамгийн гол нь гадуур яригдаад байгаа шиг улстєрийн хоёр нам нэгдэх тухай асуудлыг Н.Энхбаяр, М.Энхболд гэдэг хоёрхон хvн сууж байгаад шийдчихдэг юм биш.
Энэ бол тодорхой хvрээнд маш нухацтай ярилцаж олон талаас нь тооцоо судалгаа хийж байж шийдэх ёстой чухал асуудал юм. Эцсийн эцэст улстєрийн нам аливаа сонгуульд сэтгэлийн хєєрлєєр тооцоо судалгаа муутай оролцох нь гишvvд дэмжигчдийнхээ итгэл зоригийг мохоохоос гадна нийт ард тvмэнд ч тодорхой нєлєє vзvvлдэг гэдгийг бодолцох ёстой юм.
Өглөөний сонин