Тусгай зөвшөөрлийг хотын татвар суутгагчдад олгоно

Нийслэлийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн ээлжит хуралдаанаар єчигдєр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэх тусгай зєвшєєрєл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа. Єнгєрсєн зургаадугаар сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт єєрчлєлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, vйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас vйл ажиллагаандаа хvлээх vvрэг, хариуцлагыг тодорхой болгох, тvvнийг хэрэгжvvлэх, тєрийн захиргааны эрх бvхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зvйн орчинг сайжруулах зорилгоор журмыг шинэчлэх зайлшгvй шаардлагатай болсон гэнэ.
Журмын тєсєлд иргэдээс утсаар болон цахимаар санал авсан бол дvvргvvдийн холбогдох мэргэжилтнvvд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын тєлєєллийг оролцуулсан хэлэлцvvлэг зохион байгуулж санал авсан аж. Журамд орсон гол єєрчлєлтийн нэг нь тусгай зєвшєєрєл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Тєрийн vйлчилгээний нэгдсэн тєв”-д хандаж, тусгай зєвшєєрєл хvссэн болгон зєвшєєрлєє авах боломжтой болсон байна.
Мєн тусгай зєвшєєрєл авахад бvрдvvлэх бичиг баримтын тоог цєєлжээ. Ємнє нь ажлын байрны дvгнэлтийн хуулбар, татварын албаны тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргээр 6-8 тєрлийн бичиг баримт бvрдvvлдэг байсан.
Харин энэ удаа дєрєв болгосон байна. Журамд хvсэлт гаргагч нь шинээр vйл ажиллагаа эхлэхээс ємнє нэг цэгийн vйлчилгээний Хvнс худалдаа, vйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зєвлєгєє авсан байх шаардлагатай гэдгийг журамд оруулж єгчээ. Мєн хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд vйлчлэх тохижилт хийгдсэн байхыг анхааруулсан байна. Энэ нь аливаа албан байгууллага, аж ахуйн нэгжvvд хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд vйлчлэх энгийн шаардлага тэргэнцрийн зам талбайтай байхаар зааж єгсєн хэрэг. Тиймээс нийслэлд vйл ажиллагаа явуулж буй худалдаа vйлчилгээний байгууллагууд тусгай зєвшєєрєл авахын тулд заавал vvдний талбайгаа зах шаардлагатай гэсэн vг.
Мєн тусгай зєвшєєрєл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бvртгvvлсэн байхыг журмаар зохицуулжээ. Тодруулбал Нийслэл хотын татварын тухай хуульд зааснаар Хотын албан татвар суутгагч гэдэг нь бvх тєрлийн согтууруулах ундаа болон тамхийг жижиглэнгийн худалдаагаар борлуулдаг этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр согтууруулах ундаа, тамхийг жижиглэнгийн худалдаагаар борлуулдаг улсын бvртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бvртгэл, мэдээллийн байгууллагад мэдээллээ сєгч бvртгэлжсэн, цаашлаад татварын албанд албан татвар суутгагчаар бvртгvvлсэн тохиолдолд тусгай зєвшєєрєлтэй болох юм байна. Хэрвээ тухайн дvvргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бvртгvvлээгvй болон суутгасан татварын тооцоо хийгдээгvй тохиолдолд тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх болон хvчингvй болгоно гэсэн заалтуудыг журманд нэмж оруулжээ.
Хориглох хэсэгт нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зvйлийн 15.1, 17 дугаар зvйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны vндсэн хийц, бvтээцийг анхны зураг тєслєєс єєрчлєх, нэмэлт ачаалал єгч давхарлах, єргєтгєл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зєвшєєрєлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон тєлєвлєгєєт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна.
Энэхvv журмыг ирэх оны нэгдvгээр сарын 01-ний єдрєєс согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэх тусгай зєвшєєрєлийг авахдаа хэрэгжvvлэх ажээ.