Есєн “э”-гийн ерєєл айлдагч гишvvн

“Булган” уулаараа овоглосон архангайчуудыг тєлєєлж УИХ-ын гишvvн Н.Батбаяр парламентийн зєєлєн сэнтийд хэдэнтээ заларч яваа нэгэн. Тэгвэл мань эрхэм саяхан Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэг тэргvvтэй ангийнхаа хэсэг нєхєртэй Халзанбvргэдэйгээс Солонготын даваа хvртэлх 100 км хатуу хучилттай авто замын нээлтэд оролцож, алдарт есєн “э”-гийн ерєєлєє айлдав. Сонгуулийн ємнєх жил болоод ч тэрvv, эсвэл архангайчуудынхаа олон жилийн мєрєєдлийг биелvvлсэндээ ч тэрvv эрхэм гишvvн маань хэзээний ерєєлч, магтаалч шиг аашилж, цугласан олныг хєгжєєгєєд авна лээ. Тэрбээр индэр дээр гарч ирсэн даруйдаа “Тэнгэр заяат монголчууд минь ээ. Та бvхэндээ би есєн “э”-гийн ерєєлєє айлдая” хэмээн шvлэг, найраглалаа vргэлжлvvлсэн юм.

Тvvний энэхvv vйлдлийг харсан эрхэм тvшээд наашаа харж инээж, цаашаа харж ярвайж суусан бол нутгийн зон олон “Энэ нєхрийг чинь харин найр хуримд хєтлєгч хийлгэчихвэл зvгээр юм биш vv, уран цэцэн vгтэй” хэмээн хєєрхєн ёжлоод аваа харагдана лээ. Бусдын инээж, шивэр авир гэхийг харсан эрхэм Н.Батбаяр гишvvн есєн “э”-гийн ерєєлєє дахин чангаар айлдаж, санаа амарсан уу гэлтэй сая нэг тайзнаас бууж суудал руугаа их л додигор яваа харагдсан шvv. Ай, хєєрхий сонгуулиа гэж… сонгууль дєхєхєєр ард тvмнээ тєлєєлж УИХ-д сонгогдсон гишvvд энэ мэтчилэн янз бvрийн vг, vйлдэл vзvvлж энгийн номхон иргэдийнхээ элгийг харин ч нэг сайхан эмчлэх юм даа.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button