Аэробик гимнастикийн тамирчид Азийн хошой аварга боллоо

Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо 2015 оны 12 дугаар сарын 09-14-нд амжилттай болж Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж Азийн Хошой аварга боллоо.

Энэ тэмцээнд Ази тивийн Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонконг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, Урилгаар Австрали улсаад баг тамирчид хүрэлцэн ирж нийт 10 орны 250 гаруй тамирчид 12-14, 15-17, 18-аас дээш нас ангилалд хүч сорьсоноос Манай улсын баг 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн байна. Степ аэробикийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДСургууль, ХААИСургуулийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ.

Энэхүү тэмцээнд МУ-аас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцосн бөгөөд Монголын багийн ахлагчаар Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн, МГХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Ариунаа оролцосн бөгөөд ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат, Ч.Отгонцэцэг, Б.Оюун нар шүүн ажилласан байна. Дасгалжуулагчаар Э.Мөнх-Оргил, С.Тунгалаг, Ц.Ганбаатар нар 22 тамирчдын хамтаар оролцов.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button