Цагдаагийнхан хvсвэл илрvvлдэг л юм байна…

Єнгєрсєн амралтын єдєр Худалдаа хєгжлийн банкны Таван шар дахь салбарыг дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт этгээдvvдийг 24 цагийн дотор буюу єчигдєр нийслэлээс баривчилсан. Хэрэгтэн Б, Э нар нь 1985, 1992 онд тєрсєн, тєрсєн ах дvv хоёр байжээ. Хуулийн байгууллагынхан тэднээс 380 сая тєгрєгийг эд мєрийн баримт болгон хураан авч Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн нэгдvгээр хэлтэст 147, 147.3-аар Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа юм. Єєрєєр хэлбэл ах дvv хоёр банкнаас дээрэмдсэн мєнгєє vрж чадалгvйгээр цагдаагийнханд баригдсан гэсэн vг. Энэ хэргээс харахад манай хvчний байгууллагынхан аливаа нэгэн гэмт хэргийг маш шуурхай эрэн сурвалжилж илрvvлдэг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд тєрvvллээ.

Тэгвэл єнгєрсєн хугацаанд нийгэмд дуулиан, шуугиан тариад байсан талийгаач асан Байгаль хамгаалагч залуугийн хэргийг яагаад єдий болтол илрvvлэхгvй байгаа юм бэ гэсэн асуулт олон ниийтийн цахим сvлжээгээр явж байна. Ийн хэлэхийн учир нь талийгаач залуугийн гэр бvлийнхэн ч “Манай цагдаа, хvчнийхэн хэрэг илрvvлэхээ хvрвэл маш шуурхай, хурдан шvv дээ. Гэтэл миний хvvгийн хэргийг илрvvлэхийн оронд тvvнийг амиа хорлосон гэх анхны дvгнэлтийг гаргасан” хэмээн мэдээлэл хийж байсан. Уг нь талийгаач ємнє нь хэд, хэдэн удаа халдлагад єртєж байсан ч цагдаагийн байгууллага тєдийлєн анхаарал тавиагvйн улмаас талийгаач ийнхvv дєрєв дэх удаагаа халдлагад єртєж амиа алдсан аж.

Тvvнчлэн Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг єєрийн цахим хуудаснаа “Тємєрсvхийн хvv харамсалтайгаар амиа алдсанд гэр бvлд нь гvн эмгэнэл илэрхийлье. Энэхvv харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерєнхий газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн vнэн мєнийг тогтоохыг хvслээ” хэмээн мэдээлж байсан. Мєн ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тухай мэдээлэл ч бий. Гэтэл єнєєг хvртэл байгаль хамгаалагч залуугийн vхлийн шалтгаан хийгээд гэмт хэрэгтнvvд одоог хvртэл олдохгvй байгаа нь хачирхалтай. Тиймээс л хvчний байгууллагынхан єєрсдийн илрvvлнэ гэсэн хэргээ шуурхай илрvvлдэг юм байна лээ гэсэн талийгаачийн эцгийн гомдол одоог хvртэл чихэнд сонсогдож буй юм.

Учир нь Цагдаагийн анхны дvгнэлтээр талийгаачийг гадны нєлєєгvй, амиа хорлосон байна гэж тогтоожээ. Єєрєєр хэлбэл, талийгаачийг ус руу орж, живсэн гэх дvгнэлтийг гаргасан гэсэн vг. Энэ асуудал єдгєє хууль хяналтын байгууллагаас давж УИХ-ын чуулганы танхимд хvртэл яригдах болсон. Тухайлбал УИХ-ын Єргєдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvvд Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасvмбэрэлийн нас барсан шалтгааныг vнэн зєвєєр тогтоохыг иргэд хvсчээ. Мєн тvvний vхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас ч хvсч захидал ирvvлсэн байдаг. Тиймээс л хэргийг мєрдєлгvй удаашруулж, тvvний vхлийг гадны нєлєєгvй гэсэн анхан шатны дvгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдvvцэн хvлээж аваад буй юм. Уг нь энэ хэргийн талаар нарийн сайн шалгаад vзвэл гэмт этгээд олдох бvрэн боломжтой гэдгийг талийгаачийн аав тєдийгvй “Ирвэс хамгаалах” сангийнхан нэгэнтээ мэдээлж байсан. Тиймээс л энэхvv хэргийг vнэн зєвєєр шийдэгдэхгvй єнгєрч С.Зориг агсны хэрэг шиг замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий болжээ. Аргаа барсан талийгаачийн ар гэрийнхэн тvvний vхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мєрдєгч хєлслєх бодолтой байгаагаа хэлж байх вэ дээ. Уг нь манай улсад хувийн мєрдєгч зєвшєєрєгдєєгvй ч гэлээ тэд хэргийн vнэн мєнийг олохын тулд боломжтой бvхнийг хийхээр шийдсэн нь энэ. Тиймээс л хууль хvчний байгууллагыг хувийн мєрдєгчийг энэхvv хэргийн гогцооноос бариад авахын ємнє талийгаач залуугийн хэргийг илрvvлчихвэл гэдэг горьдлого нийгэмд аль хэдийнэ бий болчихоод байна хvчнийхээн.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button