Төмөр замын ачаа тээвэр 2 сая тонноор тасрах төлөвтэй байна

Монгол Улсын эдийн засгийн толь болсон төмөр замын тээврийн салбар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсантай холбогдуулан хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "УБТЗ", ЗТЯ, ТӨХ олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн оролцсон үндэсний форумыг өнөөдөр зохион байгууоах гэж байна.
УБТЗ нь 2014 онд 21 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2015 оны тайлангаар 19 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан тооцоо гарчээ. ҮҮнээс харахад, ачаа тээвэр 2 сая тонноор тасрах төлөв ажиглагдсан байна. Иймээс уг форумоор төмөр замын тээврийн асуудлыг хөндөх ажээ.
Г.Уянга
Olloo.mn